Улс төрийн барометр: У.Хүрэлсүх таалагддаг болон таалагддаггүй улс төрчийн жагсаалтыг тэргүүллээ

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-09-20 03:55:50

 

 

2021 оны 9-р сарын улс төрийн барометрийг танилцуулжээ. Уг судалгааг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1012 иргэнээс 9-р сарын 14-16-ны хооронд санамсаргүй түүврийн аргачлалаар утсаар санал асуун тодруулсан байна.


Судалгааны эхний асуулт болох "Та МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү? " гэсэн асуултад санал асуулгад оролцогчид 10 онооноос 5,8 оноо өгчээ. Харин жилийн өмнө буюу 2020 оны 9 сарын санал асуулгад өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгатай 6 оноо авч байжээ.



"Та УИХ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү?" гэх судалгааны удаах асуултад 10-3,8 оноо.

Харин " Та Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү? " гэх асуултад 5,7 оноо өгчээ. Тэгвэл 2020 оны9 сард Ерөнхий сайдын алба хашиж байсан У.Хүрэлсүхийн үйл 

ажиллагаанд 6,7 оноо өгч байсан байна. 



Харин "Та нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү? "гэх асуултад 4,1 оноо өгсөн нь өмнө нь уг албыг хашсан С.Амарсайхан, үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Батбаясгалан нараас ялимгүй өндөр оноо юм. 



Үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдийн эхний гуравт У.Хүрэлсүх 29 %-р нэгтЛ.Оюун-Эрдэнэ 27 %-р хоёртХ.Баттулга 19 %-р гуравт эрэмбэлэгджээ



Үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийн жагсаалтыг У.Хүрэлсүх 20 %-р тэргүүлжС.Эрдэнэ 18 %-р удаалжС.Нямбаатар 16 %-р гуравт жагсаж байна



Судалгааны төсгөлд "Ковид-19"-ийн вакцинжуулалтын үйл ажиллагаа ямар үр дүнтэй байна вэ? гэсэн асуултад 16 % нь маш үр дүнтэй, 45 % нь үр дүнтэй, 25 % нь үр дүнгүй, 12 % нь огт үр дүнгүй, 2 % нь мэдэхгүй гэж хариулжээ. 



Холбоотой мэдээ