УИХ-ын дара Г.Занданшатар: Ковид-19 халдварын улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэрт УИХ гүн эмгэнэл илэрхийлье

Улс Төр
tankhil99@onlinetvmn.com
2021-10-01 03:00:00

 

 

 

Намрын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр “Өнөөдрөөс эхлэн УИХ-ын гишүүд танхимаар хуралдаж эхэллээ. 2022 оны улсын төсвийг хэлэлцэн батлахаас эхлээд нэн чухал олон шийдвэрүүдийг гаргаж хичээж зүтгэж ажиллахыг биднээс цаг үе шаардаж байна. Цар тахлын эрсдэлийн цаг үеийг даван туулж сорилт дагуулсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэх нь намрын чуулганы нэн тэргүүний зорилт байх болно хэмээн УИХ-ын дарга нээлтийн үгнийхээ эхэнд онцоллоо.

Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал хүндхэн байна. Амь насаа алдсан иргэдийн ар гэрт УИХ гүн эмгэнэл илэрхийлье гэлээ.

Эдийн засгийн өсөлт удааширч 2022 онд таван хувьд хүрэх дүн гарсан. Өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн. Тиймээс Засгийн газар тууштай, тогтвортой ажиллах шаардлагатай байна гэлээ.

 

Саяхан шатахууны хомсдол үүсч, нийгэмд бухимдал үүсгэлээ. Үүнд хэдийгээр гадаад шалтгаан байсан ч ажил хариуцсан хүмүүс ажлаа хийж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. 

 

Дээрх алдаа илүү том эрсдэлд хүргэж болзошгүй тул сайд нар өөрийн салбарт ямар эрсдэл, хүндрэл байгаа шалтгааныг бодитой тодорхойлж, шуурхай зохицуулах шаардлагатай

2021 оны Хаврын чуулганы зорилт нь хүний эрхийг дээдлэх хэмээн та бид тодорхойлж байсан. Хүний эрхийн төлөө тэмцэлд эцсийн цэг гэж байхгүй хэмээн УИХ-ын дарга нээлтийн үгэндээ онцлон хэллээ.


УИХ-ын намрын ээлжит чуулган энэ Аравдугаар сард  24 хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Харин УИХ-ын чуулган үдээс хойш 14:00 цагаас хуралдах хуралдаанаааараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдээллийг хаалттай сонсох юм байна.

 Хэлэлцэх асуудлын эхэнд:

·              Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль,

·              Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

·              Зөвшөөрлийн тухай,

·              Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай,

·              Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай,

·              Хөрөнгийн үнэлгээний тухай,

·              Актив удирдлагын компанийн тухай,

·              Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

·              Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай,

·              Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай зэрэг хуулиуд багтсан байна.

 

 

Холбоотой мэдээ