Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзэд тодорчээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-10-05 01:23:15


Нобелийн хороо энэ оны анагаах ухааны шагналыг амьд организмууд температурыг хэрхэн мэдэрдэг болохыг судалсан эрдэмтэн Дэвид Юлиус, Ардем Патапутян нарт олгожээ.


Шагналын эздийг зарлах арга хэмжээг цахимаар явуулж, Нобелийн хорооны цахим хуудсаар шууд дамжуулжээ.

Нобелийн хороо Юлиус, Патапутиан нарын нээлтийг чухал нээлт гэж үзэн, "Энэ оны шагналтнууд температур эсвэл механик хүч нь ертөнцийг танин мэдэрч, дасан зохицох боломжийг олгодог мэдрэлийн импульсийг хэрхэн өдөөдөг болохыг бидэнд ойлгуулсан" гэж онцлон мэдэгдэв.

Энэхүү технологийг анагаах ухаанаас эхлээд виртуал бодит байдал, робот техник хүртэл янз бүрийн салбарт ашиглах боломжтой юм байна. Тэд биохимийн урвалыг өдөөж, дулаан, хүйтэн, хүрэлцэх мэдрэмжийг үүсгэдэг рецептор молекулуудыг нээжээ.

Жулиус 1955 онд Нью -Йоркт төрсөн. 1984 онд Беркли дэх Калифорнийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд дараа нь Сан-Франциско руу нүүж, одоог хүртэл тэндээ ажиллаж байгаа аж.

Патапутиан 1967 онд Ливаны нийслэл Бейрут хотод төрсөн бөгөөд хожим нь Лос-Анжелес руу шилжин суурьшжээ. Лос-Анжелест тэрбээр Пасадена дахь Калифорнийн Технологийн дээд сургуульд диссертац хамгаалсан.  Патапутиан одоо Калифорни муж улсын Ла-Хойя дахь Америкийн ашгийн бус “Scripps Research” төвд ажилладаг байна.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ