Оюу толгойн санхүүжилтийн тооцоог 1.2 тэрбум ам.доллароор нэмэгдүүлжээ

Эдийн Засаг
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-10-15 09:25:13

Канадын “Turquoise Hill Resources” компани Монгол дахь Оюу толгой уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай нэмэлт санхүүжилт урьдчилан тооцоолж байснаас 1.2 тэрбум ам.доллароор нэмэгдээд байгаа талаар пүрэв гарагт мэдээлжээ.


Дэлхийн зэс, алт, мөнгөний хамгийн том уурхайнуудын нэг болох Оюу толгой нь “Rio TintoTurquoise Hill” компанийн хооронд санхүүжилттэй холбоотой маргаан үүсгээд удаж байгаа юм. 


Уурхайн бүтээн байгуулалтын зардал цаг ирэх тусам нэмэгдэж, хоёр компанийн хооронд маргаан үүсэх шалтгаан болоод буй. Оюу толгойн 34 хувийг Монголын Засгийн газар, үлдсэн хувийг нь “Turquoise Hill” эзэмшдэг ба тус компанийн дийлэнх хувьцааг “Rio Tinto” эзэмшдэг.

Далд уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилсны зэрэгцээ ил уурхайн олборлолт саатаад буй нь долоодугаар сарын байдлаар тооцоолоод байсан санхүүжилтийг 2.4 тэрбум ам.доллароос 3.6 тэрбум болж нэмэгдэхэд хүргэжээ.

Turquoise Hill”-ийн мэдээлснээр, COVID-19”-ийн хязгаарлалтуудын улмаас хаягдал зөөвөрлөх ажил хойшлогдож, улмаар ил уурхайн металлын олборлолт 2024 он хүртэл хойшлох төлөвтэй байна. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил ч мөн “COVID-19”-өөс үүдэлтэй нөлөөнд өртөөд буйг мэдэгдэлд дурджээ.

Тус компани мөн Оюу толгойн олборлолтын мэдээллийг танилцуулжээ. Энэ оны гуравдугаар улиралд зэсийн олборлолт өмнөх оны мөн үеэс 16 хувиар өсөж, 41935 тоннд хүрсэн бол алтны олборлолт гурав дахин өсөж, 130799 унц болжээ. Зэс, алтны олборлолт 2021 онд тус тус 150-180 мянган тонн, 400-480 мянган унц байх төлөвтэй хэвээр байна. 

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ