ДЭМБ: Pfizer вакцины хадгалалтын хугацааг 9 сар болгон сунгасан

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-10-27 04:32:02


“Pfizer-BioNTech”-ийн үйлдвэрлэсэн BNT162b2 /Комирнэти/ вакцины хадгалалтын хүчинтэй хугацааг 6-9 сар бологон сунгажээ.


Уг шийдвэрийг ДЭМБ-аас 2021 оны 9-р сарын 21-нд гаргасан юм байна. АНУ болон Европын Холбооны улсад үйлдвэрлэж КОВАКС хаталбараар дамжуулан дэлхийн улс орнуудад түгээгдсэн, шошго дээрээ “ 2022 оны 3-р сарын төгсгөлд хадгалах хугацаа дуусна” гэж бичигдсэн Pfizer вакцины бүх цувралд хамаатайг ДЭМБ-аас онцолжээ.

ДЭМБ-аас гаргасан энэ шийдвэрийн дагуу Pfizer вакциныг хадгалалтын чанд горимын дагуу буюу тодруулбал, -90°C-ээс 60°С-ийн хэт гүн хөлдөөгчөөс ил гаргахгүй, гэсгээхгүйгээр 9 сарын турш хадгалах боломжтой гэж үзэж болох нь.

Pfizer үйлдвэрлэгчийн зүгээс ирэх сараас  эхлэн үйлдвэрлэх вакцинуудын хадгалалтын хугацааг 9 сар болгон шинэчилсэн шошготойгоор гаргах юм байна. 

Холбоотой мэдээ