Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Дуслын шингэн буюу “Натри” 14 хоногийн нөөцтэй
НийгэмЭрүүл мэндийн сайд С.Энхболд:
Эм ханган нийлүүлэх байгууллагуудтай хамтран эм, тарианы хомсдол үүсэхээс сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд Тяньжинд саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг яаралтай татан авах, зөвхөн Эрээн боомт гэлгүй Жинин болон бусад агаарын боомтоор, мөн БНСУ-аас тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Арваннэгдүгээр сарын 1, 2, 3-ны өдрүүдэд Инчеоноос онгоц ирнэ. Үүгээр тодорхой хэмжээний эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэж авчирна.
Дуслын шингэн буюу “Натри” тасарсан талаар асуулаа. Манайд хэрэглээнийхээ 70 орчим хувийг хангадаг дотоодын үйлдвэр бий. Одоогоор тасалдал, хомсдол үүсээгүй байна. Гэхдээ жирийн үе шиг шаардсан хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй байгаа. Ингээд явахад 14 хоногийн нөөц байгаа.
Мөн тариур, дуслын систем, зарим шингэний түүхий эдийг татах авах ажлын зохион байгуулж, шийдвэрлэж байгаа" гэлээ.