Монголд цагаан будааг анх удаа амжилттай тариалж, 10 тонныг хураан авлаа
НийгэмБаянхонгор аймгийн Баянлиг суманд “Жимекс” компани 2017 оноос цагаан будаа, гурвалжин будааг тариалах туршилт хийсний үр дүнд энэ жил анх удаа хоёр га талбайгаас 10 тн цагаан будааны ургац хурааж авчээ.
Тариалалтыг анх хэрэгжүүлэхэд аймаг орон нутгийн зүгээс 90 сая төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлж, компаний ажилчдын уйгагүй оролдлого хичээл зүтгэлийн үр дүнд говийн бүсэд цагаан будаа тарих технологийг нутагшуулан, цаашид цагаан будаа, үр тариа эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжийг ийн бүрдүүлсэн байна.
Цаашид цагаан будааны тариалалтыг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн тариалалт бий болгох боломж бүрдэж буйг орон нутаг хийгээд Хөдөө аж ахуйн салбарынхан онцолж байна.
Орон нутгийн хөрсөнд
тарьж ургуулсан шинэ ургацын дээжийг "Хөсөг" нэрээр хэрэглэгчийн гарт хүргэхээр бэлтгэж буйгаа тус компаний зүгээс мэдээлсэн байна.
Түүнчлэн, Өвөрхангай, Сэлэнгэ аймагт ч цагаан будаа туршилтаар тариалж
байгаа аж.