Өнөөдөр 5818 иргэнийг дархлаажуулна

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-11-22 03:19:13

Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 23, суурин 52, түр 25 цэгт 102 багийн 436 эмч, ажилтан ажиллаж, 5818 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Тиймээс иргэн та өөрт ойр байрлах цэгт очин дархлаажуулалтын нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 

Томоохон зах, худалдааны төвүүдэд 25 түр цэг ажиллаж байна. Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулъя. 


Холбоотой мэдээ