БНСУ-ын нэгэн дунд сургуулийн сурагч охид нийлж монгол охиныг зодсон ноцтой хэрэг гарлаа

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-12-02 02:35:44

Солонгосын дунд сургуулийн сурагч охид нийлж сургуулийнхаа нэгэн Монгол охиныг гар хөлийг нь хүлж 6 цагийн турш зодсон тухай хохирогч охин өөрөө БНСУ-ын томоохон хэвлэл болох MBC телевиз мэдээллээ.

Хохирогч охин 13 настай. Тэрээр " Сургуулийнх нь Солонгос охид ам руу нь архи хүчээр цутгах, духан дээр нь хараалын үг бичээд хувцасыг нь тайлуулж бичлэг хийсэн" гэж хэвлэлд ярьлаа. Хүчирхийлэгч Солонгос охид хийсэн бичлэгээ сургуулийнхаа хүүхдүүдэд 5000 воноор худалджээ. Ийнхүү бичлэг олон нийтийн сүлжээнд тарж, хохирогч охин сэтгэл санааны цочролд орсны улмаас сургуульдаа явж чадахгүй байна.
Уг хэргийг БНСУ-ын Цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Эх сурвалж: MBC tv
Холбоотой мэдээ