Мал тооллого орон даяар эхэллээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-12-07 02:20:04

Улсын хэмжээнд өнөөдөр ээлжит мал тооллого эхэлж байна. Мал, тэжээвэр амьтдын энэ оны жилийн эцсийн тооллогыг энэ сарын 7-17-нд орон даяар зохион байгуулж байна.

Мал тооллогыг 1961 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг ҮСХ-ноос ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна. Энэ удаагийнх 40 дахь жилийн тооллого болж байна.

Манай улс өнгөрсөн жил 67.1 сая толгой мал тоолуулжээ. Үүнээс:

  •  4.1 сая адуу, 
  • 4.7 сая үхэр, 
  • 472.9 мянган тэмээ, 
  • 30.0 сая хонь, 
  • 27.7 сая ямаа байна. 


Тэмээнээс бусад сүргийн тоо  толгой буурсан үзүүлэлттэй гарч байв.


Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын нийт тоо 3.9 сая буюу 5.5 хувиар буурч байв. Үүнээс:

  •  хонь 2.2 сая (6.9 хувиар), 
  • ямаа 1.5 сая (5.3 хувиар), 
  • адуу 122.1 мянган толгой (2.9 хувиар), 
  • үхэр 21.8 мянга (0.5 хувиар)-аар тус тус буурч, 
  • тэмээ 521 толгойгоор (0.1 хувиар) өссөн байна.
Холбоотой мэдээ