А.Бөртө-Үжин дэлхийн миссийн “Авъяас” шалгаруулалтад шилдэг 27 миссийн нэгээр тодорчээ
НийгэмАНУ-ын Пуэрто Рикод болж буй "Дэлхийн мисс-2021" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн уран нугараач А.Бөртэ-Үжин оролцож байна.
Тэрбээр СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд Англи, Япон, Герман, Хятад хэлтэй аж.
Уран нугаралтаар тууштай хичээллэн үндэсний өв соёлоо тээн түгээн дэлгэрүүлэхийн төлөө яваа тэрбээр энэ удаа 130 орны миссийн дунд өрнөсөн “Авьяас” шалгаруулалтад шилдэг 27 миссийн нэгээр тодорчээ. Мөн тэрбээр Mobstar дээр олон нийтийн санал асуулгын шилдэг 12-т явж байгаа аж. Тиймээс үндэсний оролцогчоо дэмжихийн тулд:
1. Гар утсандаа Mobstar app татаж, суулгах
2. Gmail, эсвэл фэйсбүүк хаягаараа нэвтэрч орох
3. Search- people хэсгээс Burteujin Anu гэж хайх
4. Оруулсан зураг бүрт од дарахад болно.
Тус тэмцээний шалгаруулалт үргэлжилж буй бөгөөд 12 дугаар сарын 16-нд шилдгүүдэээ тодруулах юм.
Ташрамд дурдахад, Монгол Улс 2005 оноос албан ёсоор энэхүү тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд жил бүр үндэсний ялагчаа шалгаруулж Дэлхийн мисс тэмцээнд оролцуулан эх орныхоо нэрийг гаргасаар ирсэн. Миссүүдийн гаргасан амжилтаас дурдвал Мисс А.Сарнай шилдэг 25 мисс, Мисс А.Баярцэцэг шилдэг 11 мисс, Мисс Ц.Энхжин шилдэг 15 миссийн нэгээр тодорсон бол 2018 оны Мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчний нэгээр шалгарч байв.