Халдварын 310 тохиолдол батлагдсанаас гурав нь гадаадаас зөөвөрлөгджээ

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-12-08 03:35:41

Монгол Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 310 тохиолдол батлагджээ.


Мөн хугацаанд гурван хүн нас барснаар манай улсад “КОВИД-19”-өөр нийт 1950 хүн амиа алдсаныг бүртгээд байна.

 

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр халдварласан тохиолдлын гурав нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 196 нь нийслэлд, 111 нь хөдөө орон нутагт батлагджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 21 тохиолдол Архангай аймагт бүртгэгджээ.

 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 4046 хүний 69 нь нэн хүнд,  472 нь хөнгөн, 1947 нь хүндэвтэр, 490 нь хүнд байдалтай байна.


Холбоотой мэдээ