МОНГОЛЫН БАЛЕТЫН ҮНДЭСНИЙ 4 ДҮГЭЭР УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2021-12-08 13:56:31

Монголын Балетын хөгжлийн сангаас 2016 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Монголын балетын үндэсний 4 дүгээр уралдаан шилдгүүдээ шалгарууллаа.

 

 Уг уралдаанд нийт 160 хүүхэд улсын хэмжээнд оролцсоноос Гоцлол төрлөөр 74 хүүхэд, багийн төрөлд 18 баг өрсөлдлөө. Үүнээс Гоцлол төрөлд 16 хүүхэд, Багийн төрөлд 7 баг тус тус Дархан-Уул, Хэнтий, Увс, Орхон, Дорноговь аймгуудын бүжгийн байгууллагуудаас оролцсон нь уралдааны цар хүрээ тэлж байгаагийн илрэлээс гадна улс даяарх сонгодог урлагийн тэгш хөгжлийн эхлэл болж байна хэмээн уралдаан зохион байгуулагчид нь олзуурхаж байна.


Шүүгчдийн бүрэлдэхүүн

Энэ удаагийн тэмцээнийг Монголын сонгодог урлагийн тэргүүн эгнээний төлөөлөгчид болох МУГЖ, Монгол улсын Соёлын элч Д. Алтанхуяг, СУИС-ийн БУС-ийн Найруулах урлагийн тэнхимийн эрхлэгч, МУСТА Д. Алтантуяа, БНСУ-ын Жин Арт Төвийн ахлах мэргэжилтэн МУСТА Д. Одмаа, УДБЭТ-ын дасгалжуулагч багш, МУК-ийн Сонгодог бүжгийн багш, МУГЖ Г. Цолмон нараас гадна Японы Олон улсын балетын академийн ерөнхийлөгч Со Кикүчи, БНХАУ-ын Драгон балетын компанийн захирал Шао Зи Жүн, Сингапур улсын Иен балетын академийн үүсгэн байгуулагч Ван Иен болон  ОХУ-ын ББНУ-ын Абашеев, Сахьяновагийн нэрэмжит Бүжгийн коллежийн захирал Д. В. Дугаржапов нар цахимаар шүүн явуулсан билээ. Монгол улсын хүүхэд залуусын ур чадвар улам сайжирч өрсөлдөөн илүү эрчимжиж байгааг шүүгчид онцоллоо.


Шагналт байрууд

Бага насны ангилал буюу 6-8 насны багийн төрлийн "Балетад хайртай" шагналыг

 Увс аймгийн “Насан туршийн боловсрол”  хүүхдийн хөгжлийн төвийн Вальс бүжиг,  Тусгай байранд  Монголын балетын үндэсний сургууль “Найз охид” бүжиг

 

Хүрэл медалийн эзнээр "Классик" балет төгөлдөр хуурын сургуулийн “Дэгдээхэй бүжиг

Орхон аймаг "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Соёл урлагийн цогцолбор"-ын "Хүүхдийн дугуйлан" Бяцхан балетчид бүжиг

 

Мөнгөн медалийн эзнээр "Сильфида" балет, төгөлдөр хуурын сургууль  “Эрвээхэй бүжиг

Алтан медалийн эзнээр Монголын балетын үндэсний сургууль Пахита бүжиг  тодорсон. 

 

9-11 насны багийн төрөлд "Балетад хайртай" шагналыг

Орхон аймаг "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Соёл урлагийн цогцолбор"-ын "Хүүхдийн дугуйлан"  Эрхэмсэг охид бүжиг

Тусгай байранд

"Сувд"бүжгийн студи-н Зүүдний цэцэгс бүжиг

Дархан-Уул аймгийн "Гладнесс" бүжгийн клуб –н Хүүхэлдэй бүжиг

 

Дорноговь аймгийн "Мэжик Данс" бүжгийн клуб-н Цэцэгс бүжиг

 

Хүрэл медаль

Дархан-Уул аймгийн "Гладнесс" бүжгийн клуб-н Ялгуун бүжиг

 

Мөнгөн медалийн эзнээр

 Монголын балетын үндэсний сургууль, Аннен Полька  бүжиг

Алтан медалийн эзнээр

"Сильфида" балет, төгөлдөр хуурын сургууль, Пахита 1бүжиг

 

12-14 насны  багийн төрлийн хүрэл медалийн шагналыг Монголын балетын үндэсний сургууль “Чулуунууд-1” бүжиг

Мөнгөн медалийн эзнээр "Сильфида" балет, төгөлдөр хуурын сургууль Пахита 2 бүжиг

Тэргүүн байрын эзнээр  “Монголын балетын үндэсний сургууль, Чулуунууд-2” бүжиг тодорлоо.

 

9-11 насны гоцлол бүжгийн төрлийн "Балетад хайртай" шагнал

Хэнтий аймгийн "Доминго Клуб" балетын анги Б.Нандин-Эрдэнэ

 

Тусгай байрны шагналын эзнээр

Монголын балетын үндэсний сургууль Т.Есүй

 

"Сильфида" балет, төгөлдөр хуурын сургууль О.Гэгээнээ Г.Хулан

.

Хүрэл медалийн эзэн МБҮС-ийн сурагч Х.Тэгшжаргал

 

Мөнгөн медалийн эзнээр

 

"Сильфида" балет, төгөлдөр хуурын сургууль М.Номин

 

"Сильфида" балет, төгөлдөр хуурын сургууль  Ж.Амарлин

 

12-14 насны гоцлол бүжгийн төрлийн тусгай байрын шагналыг 

 

"Сильфида" балет, төгөлдөр хуурын сургууль Д.Дөлгөөн

Классик балет төгөлдөр хуурын сургууль Е.Анударь

Монголын балетын үндэсний сургууль О.Ариунбилэг, Н.Аззаяа

 

Хүрэл медалийн эзнээр

Классик балет төгөлдөр хуурын сургууль Л.Марал

Монголын балетын үндэсний сургууль И. Ундрам

 

Мөнгөн медалийн эзнээр

Монголын балетын үндэсний сургууль  Б.Эмүжин

Алтан медалийн эзнээр

Монголын балетын үндэсний сургууль Г.София шалгарлаа.

 

15-18 насны эрэгтэй гоцлол бүжгийн төрлийн тусгай байрны эзнээр

Монгол улсын Консерватори Н. Баяржаргал, Б. Ананд

Хүрэл медалийн  эзнээр

А.Баяржавхлан, О.Идэрбат, Г.Дөлгөөнням шалгарлаа.

 

15-18 насны эмэгтэй гоцлол бүжгийн төрлийн тусгай байрны эзнээр

Монгол улсын консерватори О.Эрхэмжаргал

Хүрэл медалийн  эзнээр

Монгол улсын консерватори Б.Ундралсайхан, Э. Оюунболор

Мөнгөн медалийн эзнээр

Монгол улсын консерватори Б.Хулан

Алтан медалийн эзнээр

Монгол улсын консерватори Б.Хүслэн

 

Балетын төлөө багш нарын шагналыг Монгол Улсын Консерватори, “Сильфида” балет төгөлдөр хуурын сургууль, “Классик Балет төгөлдөр” хуурын сургууль, Монголын балетын үндэсний сургууль багш нар хүртжээ.

 

Харин шилдэг зохион байгуулалтын эзнээр Монгол Улсын Консерватори, Хэнтий аймгийн “Доминго бүжгийн клуб”, Увс аймгийн насан туршийн боловсрол  Хүүхдийн хөгжлийн төв, Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэрийн ТӨҮГ-ын Соёл урлагийн цогцолборын хүүхдийн дугуйлан, “Сувд” бүжгийн студи тус тус тодорчээ.



 

Ийнхүү бүтэн сарын турш балетад хайртай энэ урлагаар хичээллэдэг хүүхэд залуусын хүсэл сонирхлыг нь дэмжсэн Монголын балетын Үндэсний 4 дүгээр уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Монголын балет хөгжлийн сан, Балетын тэмцээн зохион байгуулах хороо хамтран уламжлал болгон зохион явуулж буй энэхүү уралдааныг Швейцарын хөгжлийн агентлаг, Соёлын яам, Хаан банк Улаанбаатар балет компани, шууд эфирт ТВ 5, ТВ 8  телевизүүд хамтран ажилласан байна.

 

Мөн ирэх жил буюу 2022 оны 6-р сард Олон улсын балетын 2-р уралдааныг хийх шийдвэрийг  тэмцээн зохион байгуулах хорооны удирдах зөвлөлийн гишүүд гаргасан байна. Тус тэмцээний бэлтгэлдээ МБҮС-ийн   багш, хүүхдүүд, хэдийнээ оржээ.

 

 

Холбоотой мэдээ