"Нөхөр маань дарга нарын тушаалаар албан бус ажил хийж яваад амиа алдлаа"

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-12-13 04:06:45

Онцгой байдлын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар өөд болсон асуудлаар түүний эхнэр мэдээлэл хийлээ. Тодруулбал, НОБГ-ын алба хаагч агсны эхнэр онцгой байдлын алба хаагч нөхрийнхөө амь эрсэдсэн асуудлаар тодруулга өглөө. Түүний нөхөр арванхоёрдугаар сарын 3-ны өдөр ээлжнээсээ буугаад харих ёстой байтал дарга нар нь түүнийг зараалд явуулсан байна. Үүнээс болж осол гарч, тухайн алба хаагч тогонд цохиулж амиа алджээ.

Талийгаачийн эхнэр хэлэхдээ: 


НОБГ-ын гал сөнөөгчөөр 10 жил ажилласан туршлагатай хүн. Гэтэл 24 цаг ажиллаад ажлаасаа буусан хүнийг албан бус ажилд явуулсанаас болж мөн тэгэхдээ мэргэжлийн бус техникчтэй хамтарч ажиллаж байхдаа тогонд цохиулж амиа алдсан.  Хэн ч хариуцлага хүлээхгүй нэг нэгрүүгээ бухаж байгаад талийгаачийн эхнэр бухимдаж байна. Мөн 12-р сарын 3-наас 5-ны өдрийн замын камерийн бичлэгийг Цагдаагийн дарга нар нь авч устгасан гэж тэрээр хэллээ. Осолтой холбоотой камерийн бичлэгийг олон нийтэд дэлгэхгүй, төрийн нууц гэж тайлбарласан учраас өлсгөлөн зарлаж, суулт хийнэ гэж мэдэгдлээ. 



Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд