АНУ-д “Pfizer”-ын эмэнд зөвшөөрөл олгожээ

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-12-23 03:15:43

АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ Pfizer” компанийн “COVID-19”-ийн эмэнд яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрөл олгосон талаар тус компани лхагва гарагт мэдээллээ.


Pfizer”-ын мэдээлснээр, эмийг вирусний эсрэг “ритонавир” эмтэй хамт ууснаар хүндээр өвчлөх өндөр эрсдэлтэй хүмүүсийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, улмаар нас барахаас 90 хувиар сэргийлнэ.


“Эмийн үр дүн өндөр, гаж нөлөө бага байгаагаас гадна дотуур ууж хэрэглэдэг. Эдгээр нь холбогдох бүх шаардлагыг хангаж байна. Өндөр эрсдэлтэй өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэлийг 90 хувиар бууруулна гэдэг гайхалтай үзүүлэлт юм” гэж “Mayo Clinic” эрүүл мэндийн төвийн доктор Грегори Поланд “Associated Press” агентлагт мэдээлжээ.


Ингэснээр энэхүү эм нь коронавирусний эсрэг үйлчилгээтэй гэртээ ууж хэрэглэх анхны эмчилгээ болж байгаа бөгөөд хүндрэх эрсдэл өндөр 12 болон түүнээс дээш насны хүмүүст хэрэглэхийг зөвшөөрсөн байна.


АНУ-д эмээ нэн даруй нийлүүлж эхлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн “Pfizer” 2022 онд курс эмчилгээний 120 сая тун эм үйлдвэрлэх ажээ. АНУ-ын Засгийн газар курс тус бүр нь 530 ам.долларын үнэтэй уг эмээс 10 сая тунг худалдан авах гэрээг байгуулаад байгаа юм.


Энэхүү эмийг “паксловид” нэрээр худалдаалах бөгөөд “COVID-19”-ийн шинж тэмдгүүд илэрч эхэлснээс хойш таван хоногийн турш 12 цаг тутамд уух шаардлагатай байна.


Мөн Америкийн “Merck” эмийн компани “Pfizer”-ынхтай ижил эмийг бүтээхээр ажиллаж байгаа юм.


Гэхдээ эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд вирусний хөнөөлтэй үр дагавраас зайлсхийх хамгийн шилдэг арга нь вакцин хийлгэх гэдгийг сануулсаар байгаа билээ. 


Эх сурвалж: VOA

Холбоотой мэдээ