УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганыг өнөөдөр хаана
Улс ТөрУИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганыг өнөөдөр хаана.
Монгол Улсын Үндсэн хуульд ноднин 11 дүгээр сард оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын ээлжит чуулган ажлын 75-аас доошгүй өдөр чуулахаар заасан. Энэ дагуу УИХ-ын намрын ээлжит чуулган жил бүрийн 10 дугаар сарын 1-нд, хаврын чуулган 3 дугаар сарын 15-нд эхэлж буй юм.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн энэ сарын 14-ны хурлаар 2021 оны намрын ээлжит чуулганыг өнөөдөр хаахаар шийдвэрлэсэн байна.
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт:
· “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
· Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 5 гишүүн 2021.10.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай/
· “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
· Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хаалт