Нийт тохиолдлын 91 хувийг омикрон хувилбар эзэлж байна

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-01-21 03:51:02

NGS шинжилгээгээр коронавируст халдварын гадаадаас зөөвөрлөгдсөн 25, дотоодын 11, нийт 36 тохиолдол батлагджээ.


Энэ тухай ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэхдээ, “PCR болон NGS тандалтын үр дүнг энэ сарын 6-нд нэгтгээд зөөвөрлөгдсөн 12, дотоодын таван тохиолдлыг өмнө нь зарласан. Тэгвэл өнөөдөр зөөвөрлөгдсөн 13, дотоодын сорьцоос 6 тохиолдол омикрон хувилбар болох нь батлагдсан. PCR хувилбарын тандалтын үр дүнг энэ долоо хоногийн эхэнд мэдээлсэн” гэв.

Мөн тэрбээр энэ долоо хоногийн даваа гарагийн байдлаар, шинжилгээгээр нийт тохиолдлын 91 хувьд омикрон хувилбар тархсан байгааг онцолсон юм.

Холбоотой мэдээ