Ерөнхий сайд “Оюу толгой”-д ажиллаж байна

Улс Төр
tankhil99@onlinetvmn.com
2022-01-25 02:50:45

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Оюу толгой”-н уурхайд ажиллаж байна. Тэрээр хөрөнгө оруулагч талтай хамтарсан мэдэгдэл хийж, гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

"Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл өнөөдөр өглөө хуралдаж, гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг санал нэгтэй баталсан байна. Цар тахлын хязгаарлалтууд нөлөөлсөн ч гүний уурхайн огтлох малталтыг эхлүүлэхэд техникийн болон үйл ажиллагааны талаас бэлэн болжээ. Гүний уурхайн төлөвлөлт 2005 онд, бүтээн байгуулалт нь 2016 онд эхэлсэн юм.

Огтлох малтлага гэдэг нь 1.2 км гүн дэх хүдрийн биетийг тэсэлж, олборлолтын түвшин уруу чулуулгийн өөрийнх нь хүндийн хүчээр буулгах үйл явцыг эхлүүлэх суурь юм.

Холбоотой мэдээ