Өмнөд Солонгосын ДНБ-ний өсөлт сүүлийн 11 жилд байгаагүй дээд хэмжээнд хүрчээ

Life Style
tankhil99@onlinetvmn.com
2022-01-25 06:19:13

БНСУ-ын Төв банкны мягмар гарагт гаргасан мэдээллээс  харахад Азийн дөрөв дэх томоохон эдийн засаг гэж нэрлэгддэг тус улсын ДНБ өнгөрсөн 2021 онд дөрвөн хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. 

 

Өмнөд Солонгосын эдийн засаг 2021 онд экспорт болон барилгын салбарын өсөлт, хөрөнгө оруулалтын бууралт, коронавирусын халдварт нэрвэгдсэн үйлчилгээний салбар удааширсны нөлөөгөөр эдийн засаг сүүлийн 11 жилд байгаагүй хурдаар өссөн судалгааг үзүүлэлтийг мэргэжилтнүүд танилцуулсан байна. 

 

Олон улсын эдийн засгийн шинжээчид Ази тив дэх дөрөв дэх эдийн засаг гэж нэрлээд байгаа өмнөд Солонгос улс компьютерийн чипний экспортын хүч чадал, төсвийн зарлагыг нэмэгдүүлснээр энэ онд ДНБ дахин гурван хувиар өснө гэсэн тооцооллыг төв банк нь гаргаад байна. Гэхдээ “COVID-19”-ийн  хурдацтай өсөлт нь хүмүүсийн хэрэглээнд аюул учруулж болзошгүй байна хэмээн мэргэжлийнхэн таамаглаж байна. 

 

 Эх сурвалж: aljazeera.com

Холбоотой мэдээ