Ахмадуудын тэтгэвэр маргааш нэмэгдсэн байдлаар олгогдоно

Улс Төр
tankhil99@onlinetvmn.com
2022-01-31 10:26:57

2022 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар ээлжит бус чуулган сар шинийн босгон дээр ахмадуудын тэтгэврийг нэмэх шийдвэрийг гаргалаа.

Энэ арга хэмжээнд нийтдээ 637.0 тэрбум төгрөг зарцуулагдах юм байна. Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500.0 мянган төгрөгт, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400.0 мянгад хүргэж байна. Хууль хоёрдугаар сарын 1-ний өдрөөс буюу маргаашаас хүчин төгөлдөр үйлчилнэ.

Ийнхүү монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын өмнө азай буурал ахмадуудынхаа тэтгэврийг нэмж, цар тахлын нөлөөллөөс үүдсэн таагүй байдлаас тэднийхээ амьжиргааг хамгаалах шийдэл гаргаж чадсандаа баяртай байна хэмээн хаалтын үгэндээ УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар онцлон хэллээ. 

 

Мөн тэрээр ахмад буурлуудынхаа эрхийг хамгаалж, идэвхтэй, эрүүл, урт наслах боломжийг бүрдүүлэх, амьдралын чанарыг нь дээшлүүлэх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах, тэдэнд үзүүлэх нийгэм, эрүүл мэндийн арга хэмжээнд цогцолбороор хандахад Монголын төр, засаг цаашид ч онцгой анхаарах болно хэмээн чуулганы индрээс цохон тэмдэглэлээ. 

Үхэр жилийн босгон дээр ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэж байсан арга хэмжээг бар жилийн босгон дээр тэтгэврийг нь нэмэгдүүлсэн шийдвэрээр үргэлжлүүлж байна.  

 

Холбоотой мэдээ