УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд парламентаас Хөгжлийн банкны асуудлыг шалгах Ажлын хэсэг гаргаж, даргаар нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг томилох үүрэг чиглэл өглөө.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Хөгжлийн банкнаас зээл авчихаад төлдөггүй хүмүүсийг нэг бүрчлэн УИХын танхимд ярих хэрэгтэй. Төрийн, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн мөнгийг банкандаа тавчихаад буцааж өгөхгүй байгаа Чингис хаан банк, Үндэсний хөгжлийн хөрөнгө оруулалтын банкинд хариуцлага хүлээлгэх ёстой. Төрийн мөнгөний хойноос 76 гишүүн бүгдээрээ хөөцөлдөхгүй бол болохгүй байна” гэлээ.