Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-02-14 03:46:53

2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өглөө 9:00 цагт эхэллээ. 

 

Шалгуулагчид ЭЕШ-д бүртгүүлэхдээ,

  • Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана.
  • ЭЕШ-д монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ.
  • ЭЕШ-ын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг байна
  • ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
  • Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид ЭЕШ-д бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн магадлагаа, тодорхойлолт, сургуулийн албан бичиг/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
  • ЭЕШ-ын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. Мөн БҮТ-ийн  лавлах утас 7011-9498, 7577-9498 утсанд хандаарай.

Бүртгэл 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны 18:00 цаг хүртэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдана.

Холбоотой мэдээ