Нийслэлийн 59 сургуулийн хичээл эхлэх цагийг өөрчилсөн ч ихэнх хэсэгт үр дүнд хүрсэнгүй
НийгэмНийслэлийн Засаг Даргын шуурхай хуралдаан Хангарьд ордонд болж байна. Хурлаар зарим сургуулийн цагийг зөрүүлсэн шийдвэр нэг хэсэгт үр дүнгээ өгч, ихэнх хэсэгт хүлээсэн үр дүн гарахгүй байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ. Тухайлбал Нарны зам, Яармагийн зам дагуух сургуулиудад өөрчлөлт гараагүй гэлээ.
Хотын төв, түгжрэл ихтэй орчинд буюу Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өнөөдрөөс /2022.02.22/ өөрчлөлт оруулсан юм.
Санал асуулгад 6214 иргэн оролцож, 4463 буюу 71.8 хувь нь дээрх зохицуулалт, өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч харамсалтай нь дээрх санаачилга нь үр дүн муутай байгаад иргэд бухимдаж байна.