АИ-92 автобензиний нөөцийг 44 хувиар нэмжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-03-02 09:16:15

Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 198,945 тн шатахууны нөөцтэй байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээллээ.


Үүнээс А-80 автобензин 13,248 тн, АИ-92 автобензин 56,133 тн, ДТ 121,504 тнАИ-92 автобензиний 42, АИ-95 автобензиний 46, А-80 автобензиний 79, ДТ-ний 44 хоногийн, нийслэлд 123,498 тн буюу АИ-92 автобензиний 41, АИ-95/98 автобензиний 36, ДТ-ний 47 хоногийн хэвийн нөөцтэй байв.  


Шатахууны үлдэгдэл нөөцийн хэмжээ өмнөх 10 хоногоос өсжээ. Тухайлбал, АИ-92 автобензиний нөөц 44 хувь, А-80 автобензин 24 хувь, 22.6 хувиар нэмэгджээ.


Манай улс он гарсаар нийт 293.5 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байгаа. Үүнд А-80 автобензин 5.5 мян.тн, АИ-92 109.6 мян.тн, АИ-95/98 3.1 мян.тн, ДТ 148.3 мян.тн, онгоцны 3.5 мян.тн түлш, 23.5 мян.тн бусад бүтээгдэхүүн эзэлж байгаа аж.



Эх сурвалж:  МОНЦАМЭ

Холбоотой мэдээ