Төрийн захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү үе шаттай нүүлгэнэ
НийгэмӨнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн захиргааны зарим байгууллагыг үе шаттай Хөшигийн хөндий руу гаргах улс төрийн шийдвэрийг гаргасан тухайгаа албаныхан мэдээллээ.
Хөшигийн хөндийд төрийн захиргааны байгууллагуудыг гаргах болсонтой холбоотойгоор нарийвчилсэн төлөвлөгөөг удахгүй Засгийн газрын хуралдаанаар батлуулах юм байна. Эхний ээлжинд онгоцны буудлыг тойрсон дэд бүтцийн зураг төслийн ажлыг хийж дуусгана гэдгийг Б.Мөнхбаатар мэдээллээ.
Тэрээр "Бид энэ ажлыг бид үе шаттай хийх болно гэлээ.
Хөшигийн хөндийн ерөнхий төлөвлөлтийг ойрын үед Засгийн газраар батлуулахаар болжээ. Эхлээд онгоцны буудлыг тойрсон үйлчилгээ, тээвэр ложистикийн хэсэгтэй холбоотой инженерийн дэд бүтцийн зургийн ажлыг хийж дуусгах юм байна. Тус хөндийд инженерийн дэд бүтцийг хийж дууссанаар хувийн хэвшил болон дараа дараагийн олон барилга, байшин барих боломжийг бий болгоно гэж мэргэжлийнхэн тооцоолжээ.