УИХ-ЫН ХАВРЫН ЧУУЛГАН МАРГААШ НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
Улс ТөрУИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт нээлтээ хийхээр товлоод байна.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хаврын ээлжит чуулганы гуравдугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамжийг гаргажээ.
Хаврын чуулган эхлээд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл, "Хөшигийн хөндийн чөлөөт бүс байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслүүд багтжээ.