Нийслэлийн хэмжээнд халиа тошин арилгахад жил тутамд 200 сая гаруй төгрөг зарцуулж байна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2022-03-16 02:40:26

Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд үер усны аюултай бүс, голын ай сав, үерийн байгууламж орчимд аж төрж буй 2800 гаруй өрх байна. Тэдгээр өрхийн олонх нь зөвшөөрөлгүй бөгөөд болзошгүй аюулаас сэргийлж шилжин суурьших шаардлагыг ч үл тоон аж төрсөөр өнөөг хүрчээ. Жил бүрийн хаврын улиралд цөөнгүй айл өрх уруйн болон усны үерт автаж, булаг шанд, голын усны халиа тошин үүссэнээс болж хохирол амсдаг. Тиймээс Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг хөрсний ус, уруйн болон усны үерийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, үерийн хамгаалалтын далан, сувгийг таглан байрласан объект, байгууламж, үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрх, аж ахуй нэгжид хяналт тавих, зөрчлийг арилгуулах үүргийг холбогдох албадад өгөөд байна.



Холбоотой мэдээ