ӨНӨӨДӨР ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭН, НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР САЛХИ ШУУРГАТАЙ БАЙНА
НийгэмМалчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна.
2022 оны 03 сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ;
Ихэнх нутгаар үүлшинэ. Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 5-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 4-6 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
ЦУОШГ