Малчдад зориулсан 400 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл гаргахаар болжээ
НийгэмӨнөөдөр хуралдсан /2022.03.16/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.
Тэрээр "Атрын дөрөвдүгээр аянг эхлүүлэхээр болсноо дуулгалаа. 13.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг хаврын тариалалтад зориулж гаргана. 6.5 тэрбум төгрөгийн шатахууныг хөнгөлөлт болгож олгоно. Бордоонд 30 хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэлээ.
Мөн өнгөрсөн жилийн ургац хураалтаар 560 мянга гаруй тонн ургац хураан авснаас талбай дээр 50 гаруй тонн тариа үлдсэн байгаа гэж салбарын сайд онцоллоо. Олон улсад үүсээд буй асуудлын улмаас үр тарианы нөөц бүрдүүлэх шийдвэр гарчээ.
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан дараагийн шийдвэр нь малчдад зориулсан 400 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг гаргаж байгаа юм байна. Ногоочдод тусгайлан 50 тэрбум төгрөгийн эх үүсвэр олгохнээ. Цаашлаад ноос, арьс ширний салбарт тодорхой тооны эх үүсвэр төсөвлөжээ. 7.5 хувийн хүүгийн зөрүүг улсын төсвөөс төлөх юм байна.
Нэгэн мэдээллийг онцлоход газар тариалангийн салбарыг дэмжихийн тулд эрчимжсэн мал аж ахуйг дэмжих зорилгоор малын хөлийн татварт өөрчлөлт оруулахаар болжээ.