133 зорчигч тээвэрлэж явсан Хятадын Boeing-737 онгоц осолджээ

Дэлхийд
tergel@onlinetvmn.com
2022-03-21 09:05:30

Даваа гарагийн үдээс хойш Хятадын өмнөд хэсгийн Гуанси мужийн ууланд 133 хүн тээвэрлэж явсан Боинг-737 онгоц осолдcон талаар  Хятадын төрийн CCTV телевиз мэдээллээ. 

 

China Eastern Airlines компанийн нислэгийн үеэр хүний амь үрэгдэгсдийн талаар одоогоор мэдээлээгүй байна. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр уг онгоцонд 123 зорчигч, багийн есөн гишүүн явсан байна.

 

Боинг 737 онгоц Гуанси мужийн Вужоу хотын ойролцоо осолдсоны дараа аврах ажиллагаа явагдаж байна гэж тус улсын CCTV телевиз мэдээллээ.

 

The Paper мэдээллийн порталд мэдээлснээр, Гуанжоугийн Байюн олон улсын нисэх онгоцны буудлын ажилтан Куньмин-Гуанжоу чиглэлийн MU5735 дугаартай нислэг товлосон цагтаа ирээгүй гэж мэдэгджээ.

 

Нислэг Куньмин хотоос 13.10 цагт хөөрч, 14.52 цагт Гуанжоу хотод ирэх ёстой байжээ.

 

Аврах багийнхан ослын газар  ажиллаж байгаа бөгөөд одоогоор хохиролын  тоо тодорхойгүй байна гэж CCTV мэдээлж байна.

 

Уг мэдээнд дурдсанаар  Хятадын зүүн мужийн агаарын тээврийн  компанийн Куньмин-Гуанжоу чиглэлийн MU5735 дугаартай онгоц өчигдөр өглөө сураггүй алга болоод байсан юм байна. 

 

Ослын дараагаар олон нийтийн сүлжээгээр уулын энгэр дээрээс утаа гарч  байгаа нь  бичлэг, зураг цацагдсан байна.

 

Иргэний нисэхийн албаны ажилтан Жу Таогийн хэлснээр, Хятадын агаарын тээврийн компаниуд хоёрдугаар сарын 19-ний байдлаар 100 сая гаруй цаг тасралтгүй нислэг үйлджээ


Хамгийн сүүлд 2010 онд Хэйлунцзян мужийн Ичун хотод онгоц осолдож, 42 хүн амь үрэгдэж байсан аж

 

 

 

Эх сурвалж  South Chine Morning Post

CNN

 

Холбоотой мэдээ