Иргэд Дөрөвдүгээр сарын 01-нээс цахилгааны шөнийн хэрэглээний төлбөрөө энгийн тарифаар төлж эхэлнэ
Нийгэм"Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт жил бүрийн 11.01-нээс 04.01-ний хооронд төрөөс хөнгөлөлт үзүүлдэг. Энэ дагуу ирэх сарын 01-нээс гэр хорооллын иргэд цахилгааны шөнийн хэрэглээний төлбөрөө энгийн тарифаар төлж эхэлнэ.
Нийслэл хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 2017 онд 6.2 тэрбум төгрөг, 2018 онд 9.8 тэрбум төгрөг, 2019 онд 13 тэрбум төгрөг, 2020 онд 18.1 тэрбум төгрөг, 2021 онд 23.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ.