Л.Наранбаатарыг Хөтөлийн цементийн үйлдвэрийн захирлаар түр томиллоо
Улс ТөрХөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах шийдвэрийг Засгийн газар хүчингүй болгосон. Тиймээс Төрийн өмчийн хороо хувьчлалын асуудлыг эргэн харж, тодорхой шийдвэр гаргасан нь Лүндэгийн Наранбаатарыг тус үйлдвэрийн даргаар түр томилсон явдал байжээ.
Л.Наранбаатар нь, 2002 онд ШУТИС-ийн УУИС-ийг “Уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлага” мэргэжлээр бакалавр, 2007 онд Санхүү Эдийн Засгийн Дээд сургууль “Санхүүгийн менежмент” мэргэжлээр Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. Уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлагын мэргэшсэн инженер юм байна.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд тэрээр 2021 онд АН-ын гишүүнээсээ татгалзаад МАН-д элссэн нэгэн.