Хөгжлийн банкнаас зээл авсан нэр бүхий улс төрчдийг АТГ-т шалгуулахаар болжээ

Улс Төр
tankhil99@onlinetvmn.com
2022-03-29 02:57:59

Өнөөдөр Төрийн ордонд Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол болж байна. Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан мэдээлэлтэй танилцаж байгаа юм.  Сонсголын үеэр ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажлын хэсгийн санал дүгнэлтийг танилцууллаа. 

Албан тушаалаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкнаас  зээл авсан гэгдэх дараах 22 компанитай холбогдож буй нэр бүхий улс төрчид болон УИХ-ын гишүүдийг АТГ-т шалгуулахаар болсноо мэдээллээ. 

 

1.    Х.Баттулга /Монгол улсын Ерөнхийлөгч асан/ “Хөтөл ХХК”, “ТОСК-Шинэ Яармаг” төсөл

2.    Н.Алтанхуяг /УИХ-ын гишүүн/             “Кью Эс Си” ХХК 

3.    С. Бямбацогт /УИХ-ын гишүүн/           “Вестерн холд” ХХК 

4.    Г.Амартүвшин /УИХ-ын гишүүн/          “Вертекс майнинг” ХХК

5.    Х.Ганхуяг /УИХ-ын гишүүн/                  “Вертекс майнинг” ХХК

6.    Г.Дамдинням /УИХ-ын гишүүн/            “Вертекс майнинг” ХХК

7.    М.Билэгт  /УИХ-ын гишүүн асан/          “Ачлал трэйд ХХК, Мон лаа” ХХК

8.    А.Батсүх   /УИХ-ын гишүүн асан/         “Түгээмэлтүмэн хишиг” ХХК

9.    Ц.Шаравдорж /УИХ-ын гишүүн асан/    “Шанхмайнинг”ХХК

10. Ч.Сайханбилэг /Ерөнхий сайд асан/     “Хөгжлийн банк”, “Хөтөл” ХХК, “Кью Эс Си” ХХК 

11. Б.Ундраа   /УИХ-ын гишүүн асан/     “Капитал банк”, “Монгол эм импекс концерн” ХХК

12. Ц.Гарамжав  /УИХ-ын гишүүн асан/         “Монполимет” ХХК 

13. Д.Хүрэлбаатар /ҮАГ-ын дарга асан/         “Эрд хул” ХХК

14. Ш.Лхамсүрэн  /ЗТХЯ-ны дэд сайд асан/   “Мондулаан” ХХК

15. Н.Номтойбаяр /УИХ-ын гишүүн асан/        “МАК цемент” ХХК

16. С.Пүрэв     /Сангийн дэд сайд асан/           “Энсада истерн” ХХК

17. Б.Элдэв-Очир /УИХ-ын гишүүн асан/        “Изинис эйрвэйз” ХХК

18. Б.Хурц  /ТЕГ-ын дарга асан/                      “Изинис эйрвэйз” ХХК

19.   Н.Батбаяр /ЭЗХ-ийн сайд асан/               Хөгжлийн банк 

20. Л.Энх-Амгалан /УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд / “Монгема” ХХК

 

 

Холбоотой мэдээ