Уилл Смит Комедиан Крис Рокоос уучлалт хүслээ

Дэлхийд
tergel@onlinetvmn.com
2022-03-29 03:14:36

"Шилдэг эрэгтэй гол дүр" номинацад нэр дэвшсэн жүжигчин Уилл Смит анхны Академийн шагналаа өчигдөр гардаж авсан билээ. 



Тэрбээр өмнө нь хоёр удаа Оскарт нэр дэвшиж байсан ч  энэ алдрын эзэн болж амжаагүй байсан.  Харин "King Richard" кинонд домогт теннисчин эгч дүүс болох Венус Уиллъяамс, Серена Уиллъяамс нарын аавын дүрээр  анх удаагаа Академийн шагналын эзэн боллоо.  Гэвч тэрээр эхнэрээ  өмөөрч Оскарын тайзан дээр хошин шогийн жүжигчин Крис Рокийн алгадсанаараа шуугиан тариад байсан юм. 




 

Америкийн Кино Урлагийн Академи уг дуулианы дараагаар мэдэгдэл гаргаж, хүчирхийллийн ямар ч хэлбэрийг зөвтгөхгүй гэдэг байр суурийг илэрхийлж, болсон хэргийн талаар мөардөн шалгах ажиллагаа явуулна гэдгээ мэдэгдсэн байдаг. Энэ үйл явдлын дараагаар дуулианы нэг эзэн Уилл Смит өөрийн гаргасан үйлдэлдээ уучлалт хүсэж,  мэдэгдэл гаргасан байна. 

 

Тэрээр  Академийн шагнал гардуулах ёслолын үеэр гаргасан миний үйлдэл нь уучилшгүй бөгөөд зөвтгөх боломжгүй явдал. Хошигнол нь   тухайн хүний ажлын нэг хэсэг байж болох ч  Жадагийн эрүүл мэндийн байдалтай холбоотой хошигнол нь миний хувьд тэсвэрлэшгүй  байсан бөгөөд сэтгэлийн хөдөлгөөнөө барьж дийлээгүй. Өөрийгөө хянаж чадаагүй. Миний буруу байсан. Тиймээс  Крис болон Асадеми, оролцогсод, шоу продюсерүүд, болон түүний үйлдлийг харсан хэн бүхнээс уучлалт хүсэж байгаагаа илэрхийлжээ.  Харин Комедиан Крис Рок одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. 

Холбоотой мэдээ