ОХУ хилээр элсэн чихэр, үр тариа гаргахыг хориглолоо
Эдийн ЗасагОХУ-ын Засгийн газрын өнөөдрийн шийдвэрээр Орос-Монголын хилийн автозамын боомтоор хорио цээрийн хязгаарлалтгүй зорчих болж, хилийн зурвасыг нээхээр болсон.
Энэ шийдвэртэй уялдаад Буриад улсын Гаалийн албанаас Монгол Улсад зорчих иргэдэд зориулан тусдаа шинэ журам баталжээ.
Тус шинэ журмаар бол АНУ болон Барууны улс орнуудын ОХУ-ын эсрэг авч буй эдийн засаг, улс төрийн хориг арга хэмжээ, түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан Монгол Улсын хил гаалиар нэвтрэх дотоодын болон гадаадын бүх иргэдийг элсэн чихэр, үр тариа авч гарахыг хориглоно гэсэн байна. Зөвхөн Монгол Улсын иргэдэд төдийгүй Евразийн Эдийн Засгийн Холбооны орнууд ч эскпортлохыг хоригложээ.
Хэрвээ хоригт багтсан эдгээр бүтээгдэхүүнүүдийг хувийн зорилгоор бага хэмжээгээр авч гарахыг оролдвол хураан авч, зохих торгууль ногдуулах аж.
Үр тариа гэдэгт тариа улаан буудай, хөх тариа, арвай, эрдэнэ шиш багтаж байгаа юм. Хоригийг 6-р сарын 30 хүртэл, харин элсэн чихэр, чихрийн нишингийн хоригийг 8-р сарын 31 хүртэл тогтоохоор болсон байна.