ТЕГ: ЗЭВСЭГЛЭСЭН 5 ЭТГЭЭД НЭР БҮХИЙ УЛС ТӨРЧДИЙН АМЬ НАСАНД ХАЛДАХААР ЗЭХЭЖ БАЙЖЭЭ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2022-04-06 03:43:41

  

Гэмт хэрэг үйлдэхээр зэвсэглэсэн 5 этгээд Улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтанд авахаар бэлтгэж байсан гар бичмэл олджээ. Мөн нэр бүхий улс төрчдийн амь насанд нь халдахаар зэхэж байсныг Тагнуулын Ерөнхий Газраас шалгаж тогтоожээ. Мэргэжлийнхний тусгай ажиллагаагаар сэжигтнүүдийн гэрт нь  болон машинд нь хийсэн үзлэгээр  хэрэг үйлдэхээр багагүй хугацаанд төлөвлөж, бэлтгэж байсан нь тогтоогдсон гэж мэдээллээ. 

 

Автомат буу 1ширхэг,  гар буу 2 ширхэг, бүртгэлгүй галт зэвсэг 5 ширхэг, олон төрлийн хэмжээтэй 861 сум, тэсэрч дэлбэрэх бодис  илэрснийг хураан авчээ. Дээрх этгээдүүд зохион байгуулалттай зарим нэг улс төрч төрийн албан хаагчийн амь насанд халдахаар төлөвлөж байсан гэх сэрдхийлгэм мэдээг ТЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн албаны мэргэжилтэн П.Өгөөмөр мэдээллээ. 

Мөн нэг этгээд нь нэгнийгээ санаатайгаар буудан хүнд гэмтээсэн байна. Эд мөрийн баримтаар хураагдсан галт  зэвсгүүдийн дунд Б.Баасанцогт нарын нэр дээр байдаг галт зэвсэг илэрсэн тул түүнийг сэжигтнээр татан баривчилжээ. 

 

  Иймд  олон нийт үзэл бодлоо илэрхийлэхээр тайван цуглаан зохион байгуулахдаа зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл, тэсэрч дэлбэрэх бодисын нөлөөнд өртөхгүй, сонор сэрэмжтэй байхыг Тагнуулын Ерөнхий газраас анхааруулж байна. 

 

 

Холбоотой мэдээ