С.Одонтуяа: Жагсаал шуугиан дарж байгаа мэт хэмнэлт хийх нь урт хугацааны үр дүнд хүрэхгүй

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2022-04-11 06:32:34

УИХ дахь АН-ын дарга болон гишүүд нь өнөөдрийн ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлуудаа танилцууллаа.

УИХ-ын дэд дарга С.ОДОНТУЯА: Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгчтэй уулзлаа. Төсвийн мөнгийг хэмнэх асуудалд АН-ын бүлэг санал нэг байна. Шаардлагагүй урсгал зардлыг танахыг УИХ дахь АН-ын бүлэг удаа дараа анхааруулж байсан. Гэхдээ сэтгэл зовоож байгаа нэг асуудал нь Үнэ тогтворжуулах хууль баталлаа ч эдийн засгийн шокоос гарах боломж тун бага. Эдийн засагч хүний хувьд хэлэхэд улсын төсвийн реформ хийх хэрэгтэй. Барааны үнэ өссөн, валютын ханшийн зөрүү ихэссэн зөрүү ихэссэнд хяналт тавих ёстой. 

Монголбанкнаас үнэ тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх хүрээнд зээл олгоно гээд байгаа. Хөтөлбөрийн дагуу олгох зээлийг хэнд, хэдий хугацаанд олгож байгааг нуувал дахин Хөгжлийн банк шиг асуудал үүснэ. Эдийн засагт бодлогын алдааг дахиж давтаж болохгүй. Угтаа бол тусгайлсан хууль биш тодорхой хөтөлбөр оруулж ирж, түүнийг УИХ баталж болно. Энэ хууль богино хугацаанд гаргаж байгаа учраас алдаа дутагдал их байгаа харагдаж байна. Үүнийг бол эсэргүүцэж байна.

Харин төрийнхний ашиггүй зардлын хэмнэлтийг дэмжиж байгаа. Төрийн байгууллагын үр ашиггүй зардал их. Ганц жишээ татахад цахим үндэстэн гэсэн байж, УИХ-ын гишүүнтэй уулзахаар гаднаас хүн орж ирэхэд гурван хувь албан бичиг бичиж өгдөг. Энэ мэт цаасны хэрэглээг багасгах хэрэгтэй. Дараагийн нэг зүйл бол боомтын үйл ажиллагаа. Боомтын тухайд шалтгаан биш шалтаг их хэлж байна. Татвар төлөгчдийн нуруун дээрх ачааг багасгах нь АН-ынхны гол зорилго " гэлээ.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ: -Үнийн өсөлт бол Засгийн газрын бодлогын алдаанаас үүдэлтэй. Үүнээс шалтгаалан жагсаал боллоо. 2016 оноос хойш 11 их наяд төгрөгөөр зах зээл дээр байгаа бэлэн мөнгө нэмэгдсэн. Ханшийн зөрүү, үнийн өсөлт дэндэж байна. Зах зээлээс бэлэн мөнгийг татаж, 13 хувиар бодлогын хүүг тогтоох нь зөв. Засгийн газар 2016 оноос хойш нэг зүйлийг хийгээгүй. Одоо бол яаралтай бонд гаргах хэрэгтэй.

Ложистикийн хямралд төмөр зам хамгийн том нөлөө үзүүлж байна. Харилцан тарифын хямдралыг үзүүлсэн ч ОХУ-д ашигтай, Монголчуудад нөлөө үзүүлээгүй. 

Төв талбай дээр хүмүүс шударга ёсыг шаардсан. Хөгжлийн Банкны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийсэн боловч яаж төлүүлэх талаар яриагүй. Хугацаатай үүрэг өгч, зээл төлүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Төрийн өмчийн компаниуд хувийн компаниудтай харилцан идэж ууж байна. Тиймээс Засгийн газар төрийн өмчийн компаниудыг шахаж, зээлийг төлүүлэх тал дээр онцгой анхаармаар байна" гэлээ.

 

Холбоотой мэдээ