Гэмт хэргийн улмаас хохирсон иргэний сэтгэл санааны байдлыг үнэлэх ажлын МУ дахь анхдагч нь “Итгэлт Эстимэйт” ХХК

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-04-15 02:29:28


    Монгол улсын хувьд гэмт хэргийн улмаас хохирсон иргэний  сэтгэл санааны байдлыг үнэлэх нь харьцангуй шинэ ойлголт. Сэтгэл санаагаар хохирсон хүн үргэлж айдастай байх, сэтгэл гутралд өртөх, нийгмийн амьдралд оролцох зан төлөвт нь нөлөөлөх гэх мэт сөрөг үр дагавар их байдаг тухай мэргэжлийнхэн хэлдэг.

    Өнөөдрийн байдлаар сэтгэл санааны гэм хорын хохирлыг нөхөн төлүүлж байгаа практик хангалтгүй, сэтгэл санааны хохирлыг тодорхойлж, шийдүүлж байсан хэрэг маш цөөхөн байдаг байна. Харин сүүлийн жилүүдэд энэ талаар хүний эрхийн байгууллага болон мэргэжлийн зарим байгууллагууд асуудлыг хөндөж эхэлжээ.

Тэдний нэг нь Итгэлт санхүүгийн групп юм. Гаднын улс оронд түгээмэл хэрэглэгддэг хохирогчийн сэтгэл санааны байдлыг үнэлэх тухай салбартаа тэргүүлэгч “Итгэлт Эстимэйт” ХХК энэ томоохон ажлыг эхлүүлээд байна. 2014 оноос хойш Монголын хохирол үнэлэгчдийн холбоотой хамтран “Хүний амь нас, сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирлын үнэлгээ” сэдэвт цуврал сургалтууд, мөн энэ асуудлаар салбарын төлөөллийг оролцуулсан эрдэм шинжилгээний хурлыг мэргэжлийн байгууллагуудтай нь хамтран зохион явуулжээ.  2015 оноос эхлэн Солонгос улсын Хохирол үнэлэгчдийн холбоотой хамтран санамж бичиг байгуулан ажиллаж байна. “Монгол хүний амь насны суурь үнэ тогтоох” судалгааны томоохон ажлыг хийж суурь үнийг нь Монголд анх удаа тогтоон зарлажээ. 

Монгол улсад нэн шаардлагатай байгаа энэ үйлчилгээг Итгэлт санхүүгийн нэгдэл анхааралдаа авч үйл ажиллагаандаа нэвтрүүлээд эхэлсэн нь энэ юм байна. Тэд эрх зүйн орчин  хангалттай бүрдээгүй гээд гараа хумхиад суулгүйгээр бусдад үлгэр жишээ болон ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй хүний амь нас, эрүүл мэндийн хохирлын үнэлгээг амжилттай хийжээ.

Гаднын улс орны туршлагаас харахад  хүний нүдэнд үл харагдах сэтгэл санааны хохирлыг нэн тэргүүнд авч үзэн тал бүрээс нь онцгой анхаарч ажилласаар ирсэн байдаг. 

Хохирогч бие махбодоороо хохироод үлдэхээс гадна сэтгэл зүйн хувьд цаашид хэрхэх тухай онцгой анхаарал хандуулах шаардлагатай гэж мэргэжлийнхэн зөвлөдөг. Нойргүйдэл, сэтгэлийн гүн хямралаас үүдэн гарах хор уршиг нь асар их учир өндөр хөгжсөн орнууд энэ тал дээр онцгой анхаарч иржээ.

Тиймээс мэргэжлийн байгууллагууд удаа дараа хөндөж, хөөцөлдсөний хүчээр холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.  Өнгөрсөн  онд Засгийн газраас Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлжээ. УИХ-аас 2022 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан байна.

Хэрвээ хууль эрх зүйн орчин үйлчлээд эхэлбэл салбартаа тэр дундаа үнэлгээний системээр дагнан мэргэшсэн 20 гаруй жилийн туршлагатай “Итгэлт Эстимэйт” ХХК манлайлан орох нээ. Солонгос, Япон зэрэг орнууд сэтгэл санааны үнэлгээ хийх арвин туршлагатай. Итгэлт санхүүгийн группийн хамт олон 2015 оноос эхлэн Солонгосын Хохирол үнэлэгчдийн холбоотой хамтран ажиллаж, туршлагаас нь хуваалцан 2016 оноос эхлэн “Хүний амь нас, сэтгэл санаа, эрүүл мэндийн үнэлгээ” хийх аргачлалаа батлаад үнэлгээ хийгээд эхэлсэн нь том дэвшил юм. 

Холбоотой мэдээ