ГХЯ: Оросууд бодит байдал нийцэхгүй, ор үндэслэлгүй мэдээлэл тарааж байна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2022-04-18 06:28:44

ОХУ-ын өндөр албан тушаалтнууд төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Америкууд Украинд байгуулсан биологийн лабораторийг Монгол Улсад байгуулах гэж байгаа тухай мэдэгдлийг удаа дараа хийгээд байна. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд: 

"Сүүлийн үед  ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Америкийн тал Монгол Улстай холбогдож биологийн лаборатори байгуулах тухай яригдсан” гэх мэдээлэл хийх болсон.

Уг мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй, ор үндэслэлгүй мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.

Холбоотой мэдээ