Сэтгүүлч БАТДОРЖ сангийн ес дэх уралдааны шилдгүүд тодорлоо

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2022-05-03 06:09:02
“Сэтгүүлч Батдорж” сан нь сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа их, дээд сургуулийн хоёр, гуравдугаар дамжааны оюутнуудын дунд жил бүр бүтээлийн уралдаан зарладаг уламжлалтай. Тус уралдаан Үндэсний сэтгүүл зүйн өдөр зарлагдаж, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр шагналаа гардуулдаг билээ. Уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулдаг.
 
Энэ удаагийн уралдааны эхний шат “Усны үнэ цэн” сэдвийн хүрээнд болж, 21 оюутан бүтээлээ ирүүлснээс  хоёрдугаар шатанд 10 оюутан шалгарсан байна. Уралдааны тэргүүн байрт МУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Т.Мөнхжаргал “Усгүй Монголын цусгүй төөрөг” эссе, “Усны хомсдол, хэрэглээ” сурвалжилгаараа шалгарч, бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртэх эрхээр шагнуулжээ. Тусгай байрт МУИС, РТМУС, ХУИС-ийн дөрвөн оюутан шалгарсан байна. “Сэтгүүлч Батдорж” сан өнгөрсөн найман жилийн хугацаанд найман оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг, 40 оюутанд мөнгөн урамшуулал олгож, үүнд 26,5 сая төгрөг зарцуулжээ.
Холбоотой мэдээ