Илон Маск мэдээлэл технологийн "Старлинк Сервисес Монголиа" компанийг Монголд байгуулжээ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2022-05-10 08:35:23

Дэлхийн хамгийн баян хүн Элон Маск  "Старлинк Сервисес Монголиа" нэртэй компанийг Монголд байгуулжээ. Тус  компани нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын сайтад "Улаанбаатар, Сүхбаатар, 6-р хороо, Метро бизнес центр, 10 давхар, 1001 тоот" хаяг дээр бүртгэлтэй байгаа юм байна.

Хиймэл дагуулын интернэтээр дэлхийг холбож буй "Starlink" компани өнгөрсөн гуравдугаар сард Филиппинд үйлчилгээгээ нэвтрүүлээд байсан. Филиппин улс нь Starlink сүлжээнд холбогдсон Зүүн өмнөд Азийн анхны орон болжээ.


Холбоотой мэдээ