Энэ зуны тренд хөрөнгө оруулалт юу байх вэ?

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-05-25 00:30:44



2020 оны хөрөнгө оруулалтын тренд хувьцаа, 2021 оных койн байсан бол энэ жилийн буюу 2022 оны тренд ямар байх бол. Хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө, банкны хадгаламж, койн зэргээр хөрөнгө оруулалтын олон хувилбар бий. Үндсэн ажлаа хийхийн хажуугаар орлого олох эрсдэлгүй найдвартай, их цаг хугацаа зарцуулахгүй хөрөнгө оруулалт байна уу? Энэ асуултад хамтдаа хариулт хайя.


Хувьцаа:

Хэрвээ хувьцаа худалдаж авах бол топ 20 компаний хувьцаа байх хэрэгтэй. Компаниудын санхүүгийн тайлангууд эхнээсээ гарсан тул эдгээр тайлангуудтай танилцахад л аль компанийн хувьцаа худалдаж авах вэ гэдгээ тодорхойлж болно. Гэвч хөрөнгийн биржүүд өнгөрсөн 4 сард топ компаниудын хувьцааны уналт 20%-тай байгаа нь тийм ч сайн үзүүлэлт биш байна.

Бонд:

Хамгийн найдвартай 14-15 хувийн өгөөжтэй хөрөнгө оруулалт одоогоор бонд байна. Гэвч биржийн бус зах зээлээс бонд худалдаж авахад та жилийн 50 сая төгрөгийн орлоготой гэдгээ нотлох шаардлагатай болно.

Хадгаламж:

2022 оны эхний улирлын байдлаар инфляц хамгийн өндөр түвшин буюу 15.8 хувьд хүрсэн. Мөн хадгаламжийн хувь дунджаар 9% байгаа нь хадгаламж тийм ч сайн сонголт биш.  

Койн:

Гадаад болон дотоод зах зээл дээр койны өвөл ирсэн байгаа тул та салхи шуурга намдтал хэсэг хүлээх шаардлага тулгарч байна.

Үл хөдлөх хөрөнгө:

Эрсдэлээс зайлсхийх хандлагатай хөрөнгө оруулагчийн хувьд хамгийн тохиромжтой. Хамгийн чухал нь та найдвартай хурдан хугацаанд хэрэгжих төслөө олж хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Барилгын суурь цутгалтыг хийх явцад шинэ орон сууцны үнэ хамгийн бага ханштай байдаг. Шинэ орон сууцанд хөрөнгө оруулах өгөөж нь дунджаар 20% байдаг.

Энэ зуны хувьд шинэ орон сууц худалдан авч өвөл зарах нь хамгийн тохиромжтой хувилбар байна.



Холбоотой мэдээ