Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын ирэх оны халаалтын улирлыг саадгүй давах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх ажлуудыг төлөвлөсөн хуваарийн дагуу эхлүүлсэн. Нийт есөн багц засварын ажил төлөвлөсөн /төсөл, хөтөлбөрөөс бусад/-өөс засварын ажлууд эхэлж, зарим хороолол, хотхоныг хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарлах юм байна.
Зургадугаар сарын 15-наас 29-ний хооронд халуун ус хязгаарлах байршлууд:
Барс-2 захаас Хархорин зах хүртэл 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг, Түндэмүн саун, Гурван билэг их дэлгүүрийн урд тал орчмын хэрэглэгчид, Хуучин тээврийн товчоо, 5-р хороолол, Хотын төв 40, 50 мянгат, Баруун 4 зам орчим, Хонхорын 7 байр орчмын хэрэглэгчдийн хэрэглээний халуун усыг хязгаарлана.