Монгол жүдочид багаараа 3 дугаар байр эзэллээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-06-27 03:22:05

Улаанбаатар хотын “Степпа Арена” /Мөсөн өргөө/-д “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох IJF /ОУЖБХ/-гийн цувралын анхдагч “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээн энэ сарын 24-26-ны өдрүүдэд амжилттай болж, өндөрлөв.


Тус тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ЕТГ, Нийслэлийн ЗДТГ хамтран зохион байгуулсан бөгөөд 30 орны /ОХУ-ын баг тамирчид IJF-гийн далбаан дор оролцсон/ 155 эрэгтэй, 100 эмэгтэй, нийт 255 жүдоч хүчээ сорьж шилдгүүдээ тодрууллаа. 


“Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээнд Монголын шигшээ баг 2 алт, 4 мөнгө, 5 хүрэлтэй медалийн тоогоор нэгдүгээрт, чанараар 3 дугаар байранд бичигдлээ.


Энэ удаа жүдо бөхийн спорт өндөр хөгжсөн Япон, IJF-гийн далбаан дор оролцсон ОХУ-ын баг тамирчид, БНСУ, Франц, Герман, Итали, Израил, Нидерланд, Казахстан, Узбекистаны багууд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Харин зохион байгуулагч Монгол Улсын хувьд давуу эрхийнхээ дагуу жин тус бүрд /+100 кг-д 3 жүдоч/ 4 жүдоч нийтдээ 55 тамирчнаа барилдуулав. 


Улаанбаатарын Их дуулга тэмцээний сүүлийн өдөр Монголын багаас 1 мөнгө /+78 кг-д А.Адъяасүрэн, нэг /-78 кг-д О.Хүслэн/ хүрэл медальтан шалгарлаа. 


Монгол Улс өмнө нь 2009-2012 онд “Чингис хаан” дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулж байсан бол 2013-2016 онд Гран при ангиллын тэмцээнийг зохион явуулсан туршлагатай. Харин 2016 оноос тасалдаад байсан IJF-гийн дэлхийн цуврал тэмцээн энэ удаа зэрэглэл дээшлэн Гранд Слам /Их дуулга/ болж ийнхүү амжилттай зохион байгууллаа. Гранд Слам ангилалд түрүүлсэн тамирчин чансаагаа 1000 оноогоор ахиулсан бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5 дугаар байр 360, 7 дугаар байр 260, шөвгийн 16-д шалгарсан жүдочид 160 оноо тус тус авч байгаа юм.


"Ulaanbaatar-2022" Grand Slam тэмцээний сүүлийн өдрийн медальтнууд:


+100 кг-д: Алт - И.Тасоев /Inal Tasoyev /IJF/ ОХУ 

Мөнгө - Р. Меиэр /Roy Meier / Нидерланд /

Хүрэл – А.Оразбаев /Adil Orazbayev /Казахстан/

Юүсэй Огава /Yusei Ogawa /Япон/



-100 кг-д: Алт- М.Каниковски /Matthew Kanikowski /IJF/ ОХУ

Мөнгө - Ж.Фонсека /Georges Fonseca /Португал/

Хүрэл -  Петер Палтчик /Peter Paltchik /Израил/

М.Коррелл /Michael Correll / Нидерланд /




Эмэгтэй +78 кг-д: Алт - Раз Хершко /Израил/

Мөнгө - Амарсайханы Адъяасүрэн /Монгол/

Хүрэл - Ким Ха-Юүн /БНСУ/

Хүрэл - Камила Берликэш /Казахстан/




-78 кг-д: Алт - Мами Үмэки /Япон/

Мөнгө - Инбар Ланир /Израил/

Хүрэл - Алина Бөм /Герман/

Хүрэл - Отгонбаярын Хүслэн /Монгол/




90 кг-д: Алт – Михаил Игольников /Mikhail Igolnikov /IJF/ ОХУ

Мөнгө - Давлат Бобонов /Davlat Bobonov /Узбекистан/

Хүрэл – Дидар Камза /Didar Kamza /Kазахстан/

Ноел Ван Т Энд  /Noel Van T End /Нидерланд/



Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ