Б.Чойжилсүрэн: хангалттай ажиллаж чадаагүйн төлөө уучлалт гуйхад би бэлэн байна

Улс Төр
tankhil99@onlinetvmn.com
2022-06-27 03:33:15


Сэтггүүлч М.Батбилэгийн хөтлөн явуулдаг “Ардын эрх” нэвтрүүлгийн ээлжит дугаарт УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн оролцжээ. Ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

-Сайхан зусаж байна уу?  та.  Б.Чойжилсүрэн гишүүний хувьд парламентад 4 удаа сонгогдож байгаа. Үндсэндээ нилээд туршлагажиж буй  парламентчдын  нэгд зүй ёсоор орно. Энэ удаагийн парламентыг ер нь өмнө сонгогдсон үе үеийн  УИХ-ын үйл ажиллагаатай харьцуулахад хэрхэн ажиллаж байна гэж та боддог вэ?

 

-Сайхан зусаж байна. Танай телевизээр дамжуулаад үзэгчиддээ мэнд хүргэе. Үе үеийн парламент өөр өөрийн онцлогтой. Цаг үе нь ч өөр өөрийн сорилтуудтай тулгарч байсан. Энэ удаагийн парламентын гол сорилт бол дөнгөж байгуулагдаад удаагүй байхдаа Дэлхий нийтийг хамарсан  Ковидын цар тахлын үеийн хүндрэлтэй нөхцөл байдалд үйл ажиллагаагаа явуулж байна.  Мөн энэ оны эхнээс эхлээд ОХУ Украинд явуулсан цэргийн тусгай ажиллагаанаас болоод тодорхой хэмжээний бэрхшээлүүд гадаад талаасаа гарсан ийм цаг үед үйл ажиллагаагаа явуулж буй парламент юм болов уу? л гэж бодож байна даа. 

 

-Сорилт мэдээж амаргүй. Ганцхан манай улсын зовлон  биш, дэлхий нийт хүн төрөлхтөн энэ сорилтын ард яаж гарах вэ? гэсэн бодол ухааны уралдаан явж байна. Монголын парламентад Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо гэж байгуулагдлаа. Тэр байнгын хороог анх ахалж буй хүн нь та боллоо. Нөхцөл байдалд дүгнэлт хийвэл манай улсад ус агаар мэт дутагдаж байгаа зүйл нь үйлдвэржилтийн бодлого. Үүнийг хэрэгжүүлэх нь өөрөө чухал юм. Энэ байнгын хороо байгуулагдсаны ач холбогдлыг та яаж харж байгаа  вэ?

 

-Тэгэхээр үйлдвэржилтийн бодлогыг хоёр үе шаттай хувааж авч үзэх хэрэгтэй байна. Эхний ээлжинд одоо байгаа үйлдвэрүүдээ энэ хүнд цаг үед дампууруулчихгүйхэн шиг авч үлдэх, дээр нь нэмээд солонгоруулах гэж ярьдаг бусад үйлдвэрүүдийг нэмж байгуулах тухай хоёр үе шаттай авч үзэх нь  зохистой юм болов уу гэж  бодож байна. Ер нь үйлдвэрлэлийг яавал хөгжүүлэх талаар хувь гишүүнийхээ хувьд байр сууриа илэрхийлье Монгол улс 2005 оноос эхлээд ерөнхийдөө уул уурхайнорон болчихсон шүү дээ. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ нэмэгдсэн. Одоо манай нийт экспортын ер гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа бүрдүүлж байгаа ийм байдалтай л орон болсон. За уул уурхайн эдийн засаг өөрөө давуу болон сул талтай.  Манай түүхий эдийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр байнга тогтвортой байдаггүй, өсдөг унадаг. Ийм мөчлөг циклтэй.Тэгэхээр монголчууд бид нар өссөн үед нь зардлаа томруулчихдаг, хирнээ буусан үед нь зардлаа дагаж буулгаж чадахгүй болчхоод байна. Уул нь үйлдвэрлэл эрхлэгчдэд урьдчилан таамаглаж болох тийм тогтвортой хөгжлийг бий болгох шаардлагатай байна. Бид харамсалтай нь сүүлийн арван хэдэн жилд  суурийг нь хангалттай сайн тавьж чадаагүй.  Үүнээс шалтгаалаад өрийн тогтвортой байдал гэдэг асуудал үүсэн юм. Үйлдвэржилтийг дагаад  бусад салбараа хөгжүүлье гэхээр, хөрөнгө оруулалт  шаардлагатай болно Хөрөнгө оруулалт шаардлагатай болоод эхлэнгүүт валют болон гадаад нөөц хэрэгтэй болно. Тэр маань хангалттай тогтвортой, орох урсгал нь өндөр түвшинд байхгүй бол эргээд эрсдэл бий болно. Энэ үйлдвэржилтийн бодлогын хүрээнд эхний ээлжид өрийн тогтвортой байдлын тухай нэг ярилцвал яасан юм бэ? Улс орнуудад, бүх цаг үед үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага үүсэж байгаа юм. Харин үүнийг  хэрхэн  хийх вэ гэдэг асуулт гарна биз? Тиймийн тулд энэ өрийн тогтвортой байдлыг л хадгалах ёстой. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн даяарших хандлага хүссэн хүсээгүй сүүлийн хорин жил тренд болоод явчихлаа шүү дээ. Тэгэхээр манайх жижиг улс, хүссэн хүсээгүй энэ трэндийг дагаад л явахаас өөр аргагүй. Тэгэхээр бидний хамгийн том зорилго бол орох урсгалаа хангалттай өндөр тогтвортой, наад зах нь дунд хугацаанд тав арван жилийн хугацаанд орох урсгалаа нэмж байж л дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлэх асуудлыг ярина. Эхний ээлжид энэ өрийн тогтвортой байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэх ёстой. Бид экспортоо нэмээд, тогтвортой тэр хэмжээнд нь барих шаардлага үүсээд байна.

 

-Энэ жилийн хувьд экспорт түшиглэж орж ирэх валютын хэмжээ хэдэд хүрнэ  гэсэн төсөөлөл байгаа вэ

 

-Үнийн өсөлтийн хувьд бол гайгүй байна. Манай зэс алт, нүүрс, төмрийн хүдрийн үнэ  гайгүй байна шүү. Саяхан мэдээ авахад татвар төлөхийн өмнөх үнийн хувьд төмрийн хүдэр урд хөршийн боомтууд дээр 120 доллар, зэс 10 000 долларын үнэтэй байна. Тэгэхээр энэ жил ес орчим тэрбум долларын экспорт хийнэ. Харин тоо хэмжээний хувьд агшиж байгаа. Түүн дотроо нүүрсний гаралт багасчихсан, БНХАУ-ын “тэг Ковид” гэсэн нэг бодлого яваад байна шүү дээ. Үүнээс  шалтгаалаад нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрч чадахгүй байгаа учраас валютын хомсдолд ороод эхэлчихсэн. Оны эхэнд 4,3 тэрбум долларын нөөц байсан харин өнөөдөр гурван тэрбум орчим долларын л нөөц байна. Оны эхний нэгдүгээр улиралаас нэг тэрбум долларын нөөц доошоо буучихлаа шүү дээ. Тиймээс энэ байдлаараа юун нөгөө  тогтвортой байдал, дампуурахгүй байх л чухал байгаад байна. 

 

 

-Яг одоо улсын маань эдийн засгийн орчинд биеийн байдал ямар байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар Монгол улс валютын хомсдолтой байна. Валютын нөөц байхгүй учраас орж ирж  байгаа орлогынхоо хэмжээнд л зарлага гаргахаас өөр аргагүйТийм учраас сая төсвийн тодотгол хийсэн шүү дээ Мөнгөний бодлогын хүүг ч огцом нэмэгдүүлэх   шаардлага үүссэнЗургаа орчим хувьтай байсан Монгол банкны бодлогын хүүг 10 хувь болгосон. Энэ нь тийм  сайн юм биш. Гэхдээ хэрэглээгээ хянаж чадахгүй байж байгаад дампуурчихвал бүр эрсдэлтэй. Тэгэхээр сайн юмны тухай одоохондоо ярих боломжгүй. Хоёр муугаас арай гайгүй мууг нь сонгоё гэдэг ийм л байдалтай байна.  

 

-Бид маш сайн тооцоолол хийхгүй бол уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш нэг түвшинд байдаггүйг та түрүүн хэллээ. Монгол шиг унаж байх үед нь зардлаа хянаж чадахгүй улсад энэ нь эргээд эрсдэл дагуулж байна Ер нь улсын эдийн засаг нэг салбар дээр түшиглээд яваад байх нь ирээдүйгүй юм байна аа гэдэг зураглал одоо харагдаж байна. Аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх бодлогоор  үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог байгуулчихсан байна л даа. Монгол улсын үйлдвэржилтийн салбар байнгын хороог байгуулж байж ажиллах хэмжээнд хүрчихсэн юм уу? 

 

ливаа хүнд өвчин туслаа гэж бодъё. Зүрх өвдсөн юм уу? ходоод юм уу? гэдэг  оношоо зөв тогтоох ёстой биз дээ  эхний ээлжид.  Гарааны цэгээ ямархуу байдалтай байна вэ? гэдгээ зөв тодорхойлох ёстой байх гэж бодож байна. Экспортын хэмжээний хувьд  2019 оны Ковидын  өмнөх он жилийг аваад үзье л дээ. Тэгэхэд 7.6 тэрбум долларын экспорт хийсэн. Үүнээс  уул уурхайн бус экспорт нь дөнгөж 800орчим сая доллар байгаа нь нийт экспортын арван хувьд ч  хүрэхгүй шахам байна. Бодит байдал ийм л байна. Хөдөө аж ахуйн салбараас 340 орчим сая долларын ноолуур гарч байна. Мөн цөөхөн тооны мах гаргасан гэх зэргээр  ердөө 500  сая доллор хөдөө аж ахуйн салбарын экспортонд эргэлдэж байна. Дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь  уул уурхайн салбарын бүтээгдэхүүн байна Тэгэхээр бид ойрын арван жилдээ уул уурхайн бүтээгдэхүүнийхээ хэмжээг нь нэмье, боловсруулалтын төвшинд нь Монголд үлдэх нэмүү өртгийг нэмье, тодорхой хэмжээний хуримтлал бий болгоод бусад салбар руугаа оруулах хэрэгтэй 

Гашуун үнэнг хэлэхэд улстөрчид бид сонгуульд орохын тулд гоё сайхан бүтэшгүй мөрөөдөл яриад байна шүү дээ. Энийгээ л болих хэрэгтэй 

Экспортын хэмжээ жил ирэх тутам өсөж байна. Энэ жил 9 тэрбум доллар болж байгаа бол ирэх жил 10тэрбум доллар, түүний дараа жил 12 тэрбум доллар гэх мэтээр жилдээ наад зах нь нэг, нэг тэрбумаас доошгүй хэмжээгээр экспортоо нэмэгдүүлэх шаардлага үүсэж байгаа юм. 2021 онд манай улсын экспорт 9 тэрбум долларт хүрлээ. Энэ хангалтгүй байна. 

2010 онд манай улсын  нэг хүнд ногдох ДНБ 4000 долларт хүрсэн, түүнээс хойш яг энэ хэмжээндээ гацчихсан. Та боддоо Дорнын ард түмэн чинь бид 12 жилээр амьдралынхаа мөчлөгийг тоолдог. Бүхэл бүтэн нэг мөчлөг өнгөрчихөөд байхад эдийн засаг нь томроогүй хэвээрээ. Гэтэл Монголчууд бид сүүлийн30 жилийн хугацаанд гадаад дотоод явж, аятайхан амьдарч байгаа хүмүүсийг, улс орныг үзчихсэн. Монголчуудад ч гэсэн  тэгж сайхан амьдрах юм сан гэсэн хүсэл мөрөөдөл байна. Гэтэл төрийг удирдаж буй бид нар хийж чадахгүй байгаа биз? Тэгэхлээр эдийн засгаа л дотооддоо ч гадаад зах зээлд чтомруулах хэрэгтэйГадаад зах зээлээ өргөжүүлэхийн тулд төр нь хувийн хэвшилтэйгээ  хамтраад гадаадын зах зээлрүү явах ёстой байна.  Нэн ялангуяа манай урд хойд хоёр хөрш бол сонгодог ардчилсан улсууд биш шүү дээ. Төрийн оролцоо өндөр. Зэргэлдээ оршиж буй хоёр улсын зах зээл рүү гарахын тулд төр нь хувийн хэвшилтэйгээ цуг очоод, манайд ийм ийм бүтээгдэхүүн байна, боломжийнхоо төвшинд татварын хөнгөлөлт үзүүлээч ээ гэдэг хүсэлтүүдийг тавиад хувийн компаниуддаа боломж олгомоор байна. Монгол Улс 2028 он гэхэд  гэхэд 16 тэрбум долларын экспорттой болъё гэсэн зорилт тавиад, яаж хийх вэ гэдэг асуудал дээр төвлөрье. Бид адаглаад нүүрсээ угаачихъя дараагийн түвшинд кокс болгочихъё гээд шат шатаар урагшилаар байна. Цаашид  “Гангийн үйлдвэр”-тэй болох алхам руу явах хэрэгтэй. Ийм чиглэлийн  үйлдвэрүүдийг бий болгохын тулд их хөрөнгө оруулалт, эх үүсвэр хэрэгтэй байгаа биз. Бид багахан хэмжээний эх үүсвэрээ зөвхөн валют болдогсалбарлуугаа хийгээд бусад хэрэглээгээ багахан царцаавал яасан юм бэ?  Дорвитой шийдвэр гаргахгүй л бол дахиад таван жилийн дараа энэ асуудлаа ярьсаар л байх болно. Огцом зоригтой шийдвэр гаргахгүйгээр бид нар явахгүй, урагшлахгүй.  

 

 

ЭХ ҮҮСВЭРЭЭ ТООЦОХГҮЙГЭЭР БААХАН ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨРӨӨ ЦААС ҮЙЛДВЭРЛЭХЭЭ  БОЛИХ ХЭРЭГТЭЙ

 

-Уг нь та нар үйлдвэржилтийн бодлогын баримт бичигээ хангалттай хэмжээнд боловсруулаад, улс төрийн шийдвэрээ гаргуулаад батлуулчихсан юм биш үү? Гол нь санхүүжүүлэх эх үүсвэр асуудал юм уу? Эсвэл гадаад харилцааны бодлого дутагдаад  байгаа юм уу?

 

-Гадаад худалдааны бодлогын хувьд  манай  элчин сайдууд Монголын компаниудын эрх ашгийг хамгаалах, тэднийг гадаад  зах зээлд сурталчлах хэрэгтэй байна. Бусад улс орны  элчин сайдууд ийм л зарчмаар ажилладаг. Намайг Сангийн сайд байхад элчин сайдууд өөрсдийнхөө аж ахуйн нэгжүүдийг  хамгаалаад ороод ирдэг л байсан. Манай элчин сайдын яамдууд  маш хурдтай худалдааны зах зээлийг олдог, овсгоотой бэлтгэгдсэн боловсон хүчнүүдээр хүрээгээ тэлэх хэрэгтэй байна.

 

-Хөрөнгө оруулаад ирэхээр бид нар чинь өөрсдөө найдваргүй хүмүүс болчхоод байна. Монгол руу хөрөнгө оруулах гэхээр хулхиддаглуйварддаг, хөрөнгийг нь авч залилдаг гэх буруу ойлголтууд гадаад зах зээлд тарчихсан юм биш үү? Итгэлцэл гэдэг зүйл алдагдчихаад байна уу дааЭнэ тал дээр таны байр суурийг сонирхоё. 

 

-Би өөртэй чинь 100 хувь санал нэг байна. Тэр Оюу толгойн гэрээг байгуулснаас хойш Монгол улс гурав дахь томоохон хэмжээний зах зээлээ нээчихлээ гээд гадныхан их найдвар тавьсан. Гэтэл гаднаас орж ирсэн компаниуд ихэнх нь алдагдал хүлээгээд буцаад гарсан. Тэд хаалгаа хаачихлаа шүү дээ. Шулуухан хэлэхэд бараг л бүгд гарлаа 2021 онд Оюу толгойгоос бусад хөрөнгө оруулалтууд хасах дүнтэй байсан. Тэгэхээр бид савладгаа л болих хэрэгтэй. Хэт  өндөр савлагаа эрсдэл бий болгоод байна шүү дээ. Энэ эрсдэлийг багасгахын тулд урьдчилан таамаглал гаргаж, олж байгаа үедээ бүгдийг нь хэрэглэхгүй, багахан хэмжээний хуримтлал үүсгэнэ ээ гэсэн үг шүү дээ. 

Гадаадын хөрөнгө оруулалтыг татахад шүүх засаглал нь ил тод байх хэрэгтэй байна. 

Гаднаас орж ирсэн хүмүүсээ хөөж явуулаад байхаар чинь бид эргээд өөрсдөө гадаад ертөнцөөс улам тусгаарлагдаад л хоцрогдмол байдалд орлоо. Хойд Солонгосын араас орох уу гэдгээ бид  өөрсдөө л шийднэ.

 

 

-Та хэллээ гурван жил хэрэглээндээ тэчвээртэй хандъя гэж. Монголчууд  тэр чигтээ хэрэглээний хэт хамааралтай болчихсон юм уу?  Хэрэглээд байгаа зүйл нь өөрөө юу юм? 

 


МОНГОЛ УЛС НИЙТЭЭРЭЭ ХЭРЭГЛЭЭНИЙ ДОНТОЛТОД АВТЧИХСАН, НИЙТ  ИРГЭДИЙН 90 ГАРУЙ ХУВЬ НЬ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ БАЙНА


 

лсаараа бид нар хэрэглээний донтолтод автчихсан, нийт  иргэдийн 90 гаруй хувь нь хэрэглээний зээлтэй байна. Малчид нь малчны, ахмадууд нь  тэтгэврийн төрийн албан хаагчид нь цалингийн зээлтэй амьдарч байна.  Зээлгүй хүн байна уу? Бараг л байхгүй болчихлоо шүү дээ. Тийм байгаа биз дээ. 2010 онд 12 жилийн өмнө манай улсын  гадаад 9 тэрбум доллар байсан бол өнөөдөр 33,5 тэрбумдоллар болсон. Үүнээс харахад Монголчууд бид хэрэглээнд донтчихсон. Бүх шатандаа. Дээрээсээдоошоо бүх хүн, улс нь ч тэр, аж ахуйн нэгжүүд нь ч тэр, иргэд нь ч тэр 

Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй бизнесийн зээл  хэрэглээний зээл  хоёрыг ялгах ёстой. Хэрэглээний зээл өгөөд багахан хэмжээний  валютаа гадагшаа гаргаад алдчихаад байна. Бид хэрэглээгээ ухаалгаар багасгах шаардлага үүссэн.  Дорнын ард түмэн тухайлбал Япон, Солонгос, Хятадууд 100 төгрөг оллоо гэхэд 27 төгрөгийг нь хуримтлал болгоод далан гурван төгрөгөөр амьдардаг. Энэ  хуримтлалаар л өнөөгийн Хятад орон бий болчихлоо шүү дээ. Гэтэл бид хөршүүдээсээ  таг эсрэгээр нь явж байна.  Өнөөдөр Хятад хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 12000 доллар боллоо. Дундаж Хятад хүний амьжиргааны зардал дундаж амьдралтай  Монгол хүнээс бараг гурав дахин өндөр төвшинд очлоо. Энэ нь цаашид ч тогтвортой өсөх шинжтэй байна.  Тэгэхээр бид бусад улс орнуудаасаа жишээ аваад хандлагаа өөрчлөх хэрэгтэй Хэрэглээний эдийн засаг биш үйлдвэрлэлийн эдийн засаг болмоор байна шүү дээ. Нэмүү өртөг шингэсэн хуримтлуулах сэтгэл зүйг бий болгохгүй бол бид нар хөгжилд очихгүй.  Тийм учраас та бүхэн санаж байгаа бол би 2016 онд Сангийн сайдаар ажиллаж байх үедээ  долоон төрлийн татварыг нэмсэн нь олны дунд их хэл ам дагуулсан. Энэ ажлыг л хийх гэсэн санаа. Хуримтлал үүсгэхгүй л бол хуримтлуулах сэтгэл зүйтэй болохгүй бол бид нар хөгжилд хүрэхгүй. Магадгүй намайг шүүмжлэх байх. Хэн нэгэн хүн хэзээ нэгэн цагт энэ үнэнийг хэлэх ёстой гэж бодож байна. 

 

эрэглээний донтолт гэдэг нэр томъёо та  гаргаад ирлээ шүү дээ. Энэ чинь хэрэглээний донтолт гэхээсээ илүү хэрэгцээ тулгараад байгаа юм биш үү?

-Хэрэглээний хязгаартаа хөтлөгдөх юм бол ерөөсөө л дампуурна. Оновчгүй хэрэглээнүүд бидэнд  байна,төрд нь ч байна, аж ахуйн нэгжүүд дээр ч байгаа. Энэ хэрэглээгээ байнга хянаж байх ёстой. Оновчтой,ухаалаг болгох ёстой 

 

-Улсын Их Хуралд МАН үнэмлэхүй олон байна. Танай намын гишүүд чинь яагаад энийгээ ярьдаггүй юм бэ?

 

арамсалтай нь яг ингээд үнэнийг ард түмэнд хэлэхгүйгээр бид нар санал аваад яваад байгаа юм аа. Жишээлбэл хүүхдийн мөнгөний тухай ярьдаг тийм биз. Энэ мөнгийг  зөвхөн зорилтот бүлэгт нь өгье.

Бид энэ жил  хүүхдийн мөнгөнд Нэг их наяд 470 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Арван жилээр бодох юм бол 15 их наяд төгрөг болно. 15 их наяд гэдэг чинь ойролцоогоор таван тэрбум доллар. Таван тэрбум долларыг бид зөв ашиглаж чадах юм бол Улаанбаатарын гэр хорооллын 50 хувийг нь орон сууцанд оруулж чадах хэмжээний хөрөнгө


Ард түмнээс санал авахын тулд чанартай амьдрал биш, түр зуур амыг нь хаах амлалт өгөөд байна шүү дээ. Ажил хийдэг сэтгэхүйгээр цааш явахгүй бол болохгүй ээ.  Эхний ээлжид халамжийн тогтолцоогоо оновчтой болгохоос өөр арга байхгүй. Сайхан амьдралд хүрье гэвэл ажил хийе. 


 

 

-Таны хүүхэд хүүхдийн 100 мянган төгрөг авахгүй байлаа гэхэд ялгаварлагдаж байгаа санагдах болов уу? 

 

-Одоо нэг ийм санаачилга гаргах ёстой, нийгмийн баялгаас арай ахиухан хүртэж байгаа хэсэг нь автоматаар хүүхдийн мөнгөнөөс татгалзъя аа гэдэг. Эх оронч сэтгэлгээ байхгүйгээр энэ улс хөгжихгүй ээ. Зөвхөн хувиа бодсон ийм хандлагаар бид нар явахгүй. Тэгэхээр энэ чинээлэг хэсэг нь татгалзаад явчих хэрэгтэй.  Боломжтой хэсэг нь хүүхдийн мөнгө  авахгүй байя аа гэж би уриалмаар байна

Бид нар элдэв баялгийн сан байгуулна гэж яриад л байдаг.  Гэтэл бид жилдээ зургаан хувийн хүүтэй зээл, бондын хүү төлөөд ажиллаж байна. Элдэв өндөр хүүтэй өрнөөсөө салмаар байна. Өрнөөсөө салаад эхлэх юм бол Монгол руу орж ирж байгаа бүх хөрөнгө оруулалт, эрсдэл багасна. Засгийн газар дахиад олон улсын санхүүгийн зах зээл дээр бонд босгох юм бол зургаан хувьтай болно. Тэрнээс биш 10 хувийн хүүтэй зээл авчихвал үйлдвэрлэл  хөгжихгүй. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дотор байгаа хамгийн том зардал бол зээлийн хүүгийн зардал болчхоод байна шүү дээ. Тэгэхлээр эхний ээлжинд өндөр хүүтэй өрөө  багасгая. Өндөр хүүтэй өрөө  багасгаад ирэхээр зээлжих зэрэглэл эргээд бууна.  Дахиад зээл авах юм бол адаглаад арван жилийн хугацаатайжилийн гурван хувиас доош хүүтэй зээл авах хэрэгтэй. Өндөр хүүтэй зээл авбал үйлдвэрлэл хөгжихгүй эрсдэлийн чөтгөрийн тойрогт орчихоод байна. Машинаар бол шаварт суучихсан дороо л эргэлдээд байна. 

 

 

-Монгол улс одоо гадаад өрийн хүүнд нь хэдэн төгрөг төлж байгаа юм бэ? 

 

-Монголчууд улсаараа жилд 2 тэрбум доллар, зөвхөн зээлийн хүүнд санхүүгийн зардал төлж байна. Үүнийг багасгахгүйгээр бид дэлхийн зах зээл дээр өрсөлдөж чадахгүй. Би Сангийн сайд байхдаа  “Олон улсын валютын сангийн хөтөлбөр”-ийг батлуулсан.  Валютын сангаас нээг их хөгжил хүсээд байх шиг байгаа юм. Тэр байгууллага чинь биднийг хөгжүүлэх ямар ч зорилго байхгүй. Зөвхөн дампуурах үед нь дампуурлаас гаргаж өгөөд, цаашаа өөрсдөө хөгж гэдэг байгууллага Буяны байгууллага дэлхий дээрхаана ч  байхгүй. 

 

-Таныг сангийн сайд байхад Олон улсын валютын сангийн хөтөлбөрт манай улс хамрагдаж байсан үе. Өнөөдрийн нөхцөл байдалтай харьцуулахад яаж харагдаж байна? 

 - Дахиад л тэр үерүүгээ оччих вий гэж санаа зовж байна. 2016 онд намайг Сангийн сайдаар томилогдож байх үед манай улсын валютын нөөц ноль болчихсон байсанЦэвэр нөөц 1,7 тэрбум хасах гэсэн үг шүү дээ. Ийм хүндхэн  нөхцөл байдалд байсан. Сангийн сайдаар ажиллах хугацаанд хоёр том бүлэг ажлыг л хийж амжуулсан гэж би өөрийгөө боддог. Эхнийх нь Монгол улсын өрийн тогтвортой байдлыг хадгалж 2017 оны гуравдугаар сарын 21-нд  Хөгжлийн банкны евро бондын 580 сая долларыг төлөх тийм бололцоогүй болчихсон байсан. Энэ мөчөөс эхлээд өрийн тогтвортой байдлыг яаж дампууруулахгүйгээравч үлдэх вэ гэдэг асуудал тулгарсан. 5,5 тэрбум долларын хөнгөлөлтэй эх үүсвэр босгосон шүү дээ. Валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Хятадын төв банк, Японы засгийн газар, Солонгосын засгийн газар гээд 5,5 тэрбум долларын хөнгөлөлттэй эх үүсвэрийг нэн хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр авч байж дампуурлаас нэг удаа зугтсан. Ардын нам ч ялгаагүй Улс орныхоо тусгаар тогтнолыг нэн тэргүүнд  зорилгоо болгож  байгуулагдсан ийм л нам. Ардын намын гишүүний хувьд ч тэр, хувь хүний хувьд ч тэрби дампуурахгүй байх бодлогыг тэргүүн эгнээнд барина. 

Хөгжих гэж байгаад мөнгө хэвлээд, даах хэмжээнээсээ илүү зээл авч байгаад дампуурчихсан улс орнуудын жишээ байна шүү. 2001 онд дампуурсан Аргентин улс байна. Өнөөдөр ч яг хэвээрээ л байна. Тус улсаас бүх амьдрах чадвартай хэсэг нь зугтаагаад гараад л явлаа шүү дээ. 

 

 


 ХАНГАЛТТАЙ АЖИЛЛАЖ ЧАДААГҮЙН ТӨЛӨӨ УУЧЛАЛТ ГУЙХАД БИ БЭЛЭН БАЙНА


 

- Сөрөг хүчний зүгээс нэг асуудал тавьж байсан л даа. МАН бурууг бусадруу түлхдэг. Ардын нам олонх болох болгонд л Монголд ийм эдийн засгийн түймэр дэгддэг гэж. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт манай улс хамрагдаж байх тэр үе нь  2016  оны сонгуулийн дараа байсан.  Өнөөдрийн үүсээд байгаа эдийн засгийн хүндрэл 2020 оны сонгуулиас л үргэлжлээд эхэлчихсэн. Асуудал нь юунд байгаа юм бэ?

 

- Энэ  шүүмжлэлийг хүлээж авах ёстой. Бид энэ нөхцөл байдлыг урьдчилан харж чадаагүй. Гадаад зах зээлээ нээж чадаагүй  алдаа бол бидэнд бий Гэхдээ нөгөө талаасаа Ковид нөлөөлсөн шүү дээ. Бид  нар ч  хангалттай ажиллаж чадаагүй. Тиймээс би  уучлалт гуйхад бэлэн байна. Өөрийгөө хамгаалах ч юм алга. Шүүмжлэлийг хүлээж авна.  

 

- Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдаж байна. Гишүүн болгон өөр өөрсдийн л байр суурьтай байгаа байх. Тогтолцооны ч асуудал бас хөндөгдөж байна. Таны байр суурийг сонирхоё. 

 

онгодог парламентын засаглалаа сонгох юм уу, Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох юм уу? гэдэг дээр бусад улс орнуудын  туршчихсан тэр хувилбарыг л хуулаад авчих хэрэгтэй. 2020 онд УИХ-ын  сонгууль 2021 онд  дахиад Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Дөрвөн жилийн мөчлөгийн хоёр жилд нь сонгууль болчхож байгаа биз дээ. Тэгэхээр хэвийн ажил хийдэг, баялаг бүтээдэг цаггүй болчхоод байна Сонгуулиас  сонгуулийн хооронд Одоо мориноосоо буугаад улсаа төвхнүүлэх цаг болсоон.  Байнга морин дээрээ явна гэж юу байхав дээМиний бодлоо сонгодог парламентын засаглал дээр болов уу. Яагаад гэвэл манайх далайд гарцгүй, хоёр том хөрштэй. Тиймээс нэг хүний шууд нөлөөллөөс болгоомжлох шаардлага үүсэх болов уу

 

-Та түрүүн хэлсэн. Хүүхдийн мөнгөний санхүүжилтийг танахад 10 жилийн дотор нийслэлийн гэр хорооллын тавин хувийг байхгүй болгох хэмжээний  орон сууц барьна гэж. 

 

-Энэ бол зөвхөн муу жишээ. Сайн жишээ гэвэл 5 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг дахиад валют олдог салбар руугаа хийчихвэл илүү хурдан өснө. 10 тэрбум доллар болгоод өсгөчихвөл Нийслэл хот 15жилийн дараа  гэр хорооллоосоо бүрэн сална.  

-Тэгэхээр орон сууцанд ороод байх нь чухал юм уу? Орон сууцны чанарын асуудал яах болж байна? Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлээд явж байгаа хүний хувьд өнөөдрийн барилгын чанар, стандартын тухайд та ямар бодолтой явдаг вэ?

 

эгдүгээрт би энэ компанийг үүсгэн байгуулсан хүн. Харин надтай хамт ажиллаж байсан тэр залуучуудыг би 2005 онд гүйцэтгэх удирдлагын эрхийг нь шилжүүлээд  өгчихсөн. Тэрийг зөв ойлгоорой. 

Иргэдийн хувьд орон сууцанд ороод  амьдралаа дээшлүүлэх зорилго байлгүй л яах вэ? Тэгэхдээ хуримтлуулчихсан орлогоороо орон сууц худалдаж авдаг ийм бололцоог л бий болгох хэрэгтэй байна. Түүнээс биш иргэдэд өндөр хүүтэй орон сууцны  зээл өгөөд зээлийг нь  хэд дахин нугалж төлүүлээд байх нь тийм ч оновчтой биш болов уу?  

 

ам засгийнхаа  бодлогын эсрэг л ярьчих шиг боллоо. Энэ нь танд эргээд яаж буух бол? 

-Бид ард түмнийг түр зуур ингээд аргалаад удаан тэсэхгүй ээ. Хүссэн хүсээгүй эсвэл том өвдөлттэй учирч, том дампуурал авна. Хаа хаанаа үүнийг ойлго. Үгүй бол  тэр хүндрэлтэй нүүр тулахаасаа өмнө наана нь засаад явчих хэрэгтэй. Үүнээс өөр зам байхгүй 

 

Нээлттэй ярилцсанд баярлалаа.  

Холбоотой мэдээ