АНУ-д байгаа Монгол иргэдийн анхааралд
НийгэмАНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдөр өчигдөр /2022.07.04/ Чикаго хотоос хойд зүгт байрладаг Хайланд парк /Highland park/-т болж байсан баярын жагсаалын үеэр зэвсэгт халдлага гарч, зургаан хүн амиа алдаж, 31 хүн шархадсан. Үүнтэй холбоотойгоор тус улс дахь Элчин сайдын яамнаас монгол иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл гаргаад байна.
Хотын хууль сахиулах байгууллагууд сэжигтнийг баривчилсан бөгөөд шуурхай хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Гэсэн хэдий ч гадуур явахдаа сонор сэрэмжтэй байж, олон нийтийг хамарсан арга хэмжээнд аль болох оролцохгүй байхыг Вашингтон хот дах ЭСЯ-ны Консулын хэлтэсээс анхааруулав.
Ройтерс агентлагийн мэдээлснээр зэвсэгт этгээдийг саатуулсан байна. Тус халдлагын улмаас 36 хүн шархадсан. Энэхүү халдлага нь эх оронч үзлийг эсэргүүцсэн үзлээс үүдсэн гэжээ. Сэжигтэн 22 настай Роберт Э.Кримог баривчлан саатуулж, мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлж байгаа юм байна.