Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг МИНИМАЛИСТ хэв маягаар хийнэ
НийгэмЭнэ жилийн үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээг “Монгол бахархал” нэрийн дор Монгол хүн, Монгол үндэстэн, Монголын ирээдүй, дөрвөн улирал, нүүдэлчин Монгол, хүн байгалийн хүйн холбоо, Монгол хэл бичиг, Монголчууд биднийг дэлхийд таниулсан ололт амжилтууд, өв соёл, түүхэн уламжлал зэрэг агуулгаар илтгэн харуулахыг зорьж байна.
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг МИНИМАЛИСТ хэв маягаар хийх бөгөөд
1. Тулганы гал асаах хүндэтгэлийн ёслол
2. Дөрвөн улирал оршихуй
3. Монголын их амар амгалан /Пакс Монголика/
4. Монгол хөг, ая дан
5. Монгол хэл бичиг мину
6. Тэнгэрийн элч
7. Төгсгөл буюу - Бид нэг үндэстэн гэсэн 7 хэсгээс бүрдэх аж.
Мөн энэ жил хаалтын үйл ажиллагааг урлагийн тоглолттой зохион байгуулах ба дрон үзүүлбэр ашиглахаар төлөвлөжээ.