Наадам-2022: Тавын даваа эхэллээ
НийгэмТулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн тавын даваанд хүчээ сорих аварга, арслан, гарьд, заанууд ам авч байна.
Тус бөхийн барилдааны тавын даваанд ам авсан байдлыг танилцуулбал:
Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь Архангай аймгийн Хашаат сумын харьяат, аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнийг,
Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, Улсын начин Л.Батзоригийг,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяр Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн заан Э.Энх-Амгаланг,
Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, аймгийн арслан Д.Буянтыг,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын харцага Н.Батзаяаг,
Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарьд Б.Гончигдамба Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, аймгийн арслан М.Адъяахүүг,
Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Улсын заан М.Өсөхбаяр Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын заан Н.Жаргалбаярыг,
Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Улсын заан Д.Анар Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, аймгийн арслан Н.Ганзоригийг,
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, Улсын заан Ц.Одбаяр Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Б.Мижидсүрэнг,
Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, Улсын харцага А.Цацабшир Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, аймгийн арслан О.Цэцэнцэнгэлийг тус тус амлаад байна.