Наадам-2022: Шинээр ЗУРГААН ХАРЦАГА цолтон тодорлоо
НийгэмТулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн зургаагийн даваанд Монгол Улсын харцага цолтон 6 бөх шинээр төрлөө.
Завхан аймгийн Алдархаан сумын харьяат бөх, улсын начин Л.Лха-Очир шинэ улсын начин Х.Оргилболдыг, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат бөх, аймгийн арслан Г.Бадрах улсын начин Б.Эрдэнэхүүг, Улсын начин Б.Серик начин цолны болзол хангаад байсан аймгийн арслан Э.Сумъяабатаар тус тус зургаа давж, улсын харцага цолны болзол хангалаа. Мөн Улсын начин О.Мөнх-Эрдэнэ начин цолны болзол хангасан Б.Түмэндэмбэрэлээр зургаа давж, улсын харцага цол хүртлээ.