Монголчуудын бахдам амжилт

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-11 06:55:12


11 хоногийн дараа монголчууд шатрын олимпиадын аваргын алтан медальтай боллоо. 


Энэтхэгийн Ченнай хотод болсон 44 дэх удаагийн Шатрын олимпиадын хувийн дүнгээр дөрөвдүгээр ширээнд Бат-Эрдэнийн Мөнгөнзул алтан медаль хүртлээ. Тэрбээр нийт 10 өрөг тоглож, 8 хожил, 1 тэнцээ, 1 хожигдон ширээндээ ТүрүүЛЭВ. Энэ нь монголчуудын хувьд Дэлхийн шатрын олимпиадаас авч буй анхны медаль юм. Омнө нь их мастер Б.Мөнгөнтуул ширээндээ 4-р байранд орж байсан түүхтэй. Тэгвэл энэ жилийн олимпиадад 17 настай Б.Мөнгөнзул ширээндээ аваргалж, Монгол гэх нэрийг дэлхийн олимпийн тайзнаа гаргаж чадлаа. 

Монголын эрэгтэй баг 186 орноос 35 дугаар байрт, эмэгтэй баг 160 орноос 15 дугаар байрт шалгарлаа.


Гуравдугаар ширээнд Төрмөнхийн Мөнхзул 11 өрөг тоглохдоо 5 хожил, 6 тэнцээтэй, нэг ч хожигдолгүй тэмцээнээ өндөрлүүлж, ширээндээ 6 дугаар байр эзэлсэнээс гадна эмэгтэй ИХ МАСТЕР цолны болзлыг биелүүлсэн юм. 


БАГ: 

1. Узбекистан 

2. Армени 

3. Энэтхэг-2

4. Энэтхэг

5. АНУ

6. Молдав

7. Азарбайжан 

8. Унгар 

9. Польш 

33. Аргентин

34. Индонези

35. Монгол (6 хожил, 2 тэнцээ, 3 хожигдол)

93. БНСУ

103. Тайланд 

107. Япон 

121. Саудын араб

145. Катар

188. Пакистан 


Эмэгтэй баг: 

1. Украйн (7 хожил, 4 тэнцээ)

2. Гурж ( 8 хожил, 2 тэнцээ, 1 хожигдол)

3. Энэтхэг (8 хожил, 1 тэнцээ, 2 хожигдол)

4. АНУ

5. Казахстан 

6. Польш

7. Азарбайжан 

8. Энэтхэг-2

9. Болгар 

10. Герман 

11. Унгар 

12. Армени

13. Серб

14. Словаки 

15. Монгол (6 хожил, 3 тэнцээ, 2 хожигдол) 


Сэтгүүлч: Ч.Болорчулуун

Холбоотой мэдээ